Friday, December 31, 2010

Хүний мөс

Италийн алдарт кино од Vittorio de Sica телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ.  Италийн Наполи хотын захын хорооллын нэгэн кафед кофе ууж байлаа. Кафед орж ирсэн нэгэн үйлчлүүлэгч зөөгчид хандан- Due caffee, un sospeso (хоёр кофе, нэг нь өлгүүрт) гэж хэлээд хоёр аяга кофены мөнгө төлөөд нэг аяга кофе уугаад явав. Зөөгч лангууны дээр байсан хадаасанд нэг жижиг цаас хатгав....
READ MORE - Хүний мөс

Thursday, December 9, 2010

Амьдралын сонголт

Нэгэн өдөр тосгонд гол үерлэжээ. Тариачин эр голд живсэн эхнэрээ аварч байгаад хүүгээ аварч чадсангүй. Тэр явдлаас хойш тариачны сонголтын талаар тосгоны амтай болгон л зөв буруу гэлцэн ярилцаж байв. -Дахиад хүүтэй болж болно шүү дээ. Зөв сонголт байсан гэж сайшаах хүн байсан ч -Дахиад гэрлэж болно. Гэтэл нэгэнт өөд болсон хүү нь дахин олдохгүй биз дээ? гэж буруушаах хүн ч байв.Тосгоны...
READ MORE - Амьдралын сонголт

Monday, November 29, 2010

Хэрэв би мэдэж байсансан бол...

Хэрэв би таныг надтай дахин хэзээ ч уулзахгүйгээр холын хол явчихна гэдгийг мэдэж байсансан бол чанга тэврээд бас үнсэх байсан юм.Хэрэв би таны дуу хоолойг хамгийн сүүлийн удаа сонсож байгаагаа мэдсэнсэн бичлэг хийж аваад, таныг санах болгондоо үүнийгээ үзэж өөрийгөө тайвшруулах байсан юм.Хэрэв би таныг хамгийн сүүлийн удаа сургаал үгээ хэлж байгааг мэдсэнсэн бол "Би наад үгийг чинь зөндөө сонссон"...
READ MORE - Хэрэв би мэдэж байсансан бол...

Wednesday, November 24, 2010

Арслын хулгана хоёр

Араатны хаан арслан ав хийгээд ихэд ядарсан тул үүрэндээ ирж унтаж гэнэ. Гэтэл нэг хулгана дээгүүр доогуур нь гүйгээд түүнийг ер унтуулсангүй. Арслан сэрээд хулганыг бариад авчээ. Уурандаа хулганыг яг базаж алахын даваан дээр хулгана өршөөл эрэн гуйж гэнэ.-Намайг битгий алаач. Магадгүй хэзээ нэгэн өдөр би танд тус болох ч юм бил үү гэв. Хулганы хэлсэн үгийг сонсоод арслангийн инээд нь хүрч-Чи ийм...
READ MORE - Арслын хулгана хоёр

Wednesday, November 10, 2010

Хайрын тодорхойлолт

Сэтгэл судлалын багийнхан 4-8 насны хүүхдүүдэд "Хайр гэж юу вэ?" гэсэн асуултыг тавьжээ. Хариултууд тэдний төсөөлж байснаас ч илүү өргөн, гүн утгатай байсан юм. Хүүхдүүд хайрыг чухам юу гэж боддог юм бол?1. "Манай эмээ үе мөчний өвчтэй болохоор хөлийн хумсаа будаж чаддаггүй. Өвөөгийн гар нь бас үе мөчний өвчнөөс болж өвддөг болсон ч гэсэн эмээгийн хумсыг будаж өгдөг. Энэ бол хайр." Ребека 6 настай 2....
READ MORE - Хайрын тодорхойлолт

Аз жаргал

Эцэг муур сүүлээ барихыг оролдон тоглож суугаа зулзагаасаа-Яагаад сүүлээрээ тоглоод байгаа юм бэ гэж асуухад зулзага нь- Муур бидний хувьд хамгийн сайхан зүйл бол аз жаргал, тэр аз жаргал нь бидний сүүл гэдгийг би мэдлээ. Үүнийг барих болгондоо би өөрийгөө аз жаргалтай болсон гэж боддог гэж хариулав. Эцэг муур түүнд-Би ч гэсэн чам шиг залуу байхдаа яг ингэж боддог байсан. Гэвч хожим би үүнийг олж...
READ MORE - Аз жаргал

Monday, November 8, 2010

Хайрын 100 өдөр

Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна.Бүсгүй: Би уйдаад байна. Найз залуутай болж, үргэлж хамтдаа байх юмсан. Залуу: Болзох хүнтэй бол би лав энд ингэж сууж байхгүй... (Уртаар санаа алдав.)Бүсгүй: Хоёулаа нэг тоглоом тоглох уу? Тэгвэл сонирхолтой байж болох юм.Залуу: Тоглоом оо, ямар тоглоом гэж?Бүсгүй: Тун энгийн. 100 өдөр чи миний найз залуу бол. Энэ 100 өдөр би чиний найз бүсгүй болъё.Залуу:...
READ MORE - Хайрын 100 өдөр

Friday, November 5, 2010

Зүүд

Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдийн зүүдэнд ажиглалт хийж гэнэ. Зүүд зүүдлэх нь хүний биеийг ямар их тайвшруулж, хүнд ямар их хэрэгтэй болохыг мэдсэнийхээ дараа сурагчдаасаа -Урьд шөнө та нар юу зүүдлэв гэж асуув.Хүүхдүүд гараа өргөн нэг нэгээрээ зүүдээ ярив. Тэдний ихэнх зүүд нь хэд хоногийн өмнө талбай дээр осолдсон онгоцтой холбоотой байлаа. Бас эхнэр хүүхдээ зам дээр хутгалж хөнөөсөн тэтгэврийн...
READ MORE - Зүүд

Friday, October 29, 2010

Реклам

Хаврын нэг сайхан өдөр Бруклины гүүрэн дээр нэгэн хараагүй хүн гуйлга гуйгаад сууж байв. Тэрээр энгэртээ "Төрөлхийн сохор" гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр зүгээр л өнгөрч байв. Үүнийг ажигласан реклам сурталчилгааны нэгэн ажилтан пайзных нь ар талд нэг зүйл бичиж, бичсэн талаа хүмүүс рүү харуулж тавиад явжээ. Гэтэл хараагүй гуйлгачны хажуугаар өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж эхлэв....
READ MORE - Реклам

Tuesday, October 26, 2010

Хясааны нулимс

Шүрэн ойн дунд нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн гоёмсог загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.Учир нь гаднах ясан бүрхүүлээ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг орж, хамаг биеийг нь холгож эхлэв. Бяцхан хясаа эхэндээ удахгүй гарчих...
READ MORE - Хясааны нулимс

Tuesday, October 19, 2010

Тана цэцэг

Шүүхийн танхимд чимээгүй суух наяад насны хөгшин хосын байдал элэг эмтрэм хөөрхийлөлтэй байлаа. Өвгөн нь зөрүүд загнан дуугаа хураан сууж буй ядрангуй эмгэнээ холоос нууцхан ширтэж суув. Шүүгч баргил хоолойгоор хөгшин эмэгтэйгээс -За эгч минь, яагаад гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байгаа билээ? гэж асуухад хөгшин эмэгтэй гүнзгий гэгч нь санаа алдаад сөөнгө хоолойгоор-Энэ өвгөнөөс залхаж гүйцлээ....
READ MORE - Тана цэцэг

Thursday, October 14, 2010

Харагдаж байгаа шигээ биш

Хоёр тэнгэр элч дэлхий рүү буун хүний ертөнцөөр аялахаар шийджээ. Мэдээж жирийн хүний дүрээр аялж эхлэв. Эхлээд хотын хамгийн сайхан харшийн үүдийг тогшин хонох зөвшөөрөл эрэхэд гэрийн эзэн тэднийг ярвайн угтаж, хоол ундаар ч дайлалгүй тохилог халуун зочдын өрөөнд оруулахын оронд харанхуй чийгтэй зоорь луу оруулан "Шөнийг наанаа өнгөрөөчихөөд өглөө хурдхан яваарай" гэж хэлж гэнэ. Нимгэн дэвсгэрээ...
READ MORE - Харагдаж байгаа шигээ биш

Thursday, October 7, 2010

Аавын тайтгарал

Манайхан гэр бүлээрээ аяллаар яваад ирэх замдаа автын осолд орсон юм. Тэр ослоос хойш би хоёр таяггүй алхаж чадахаа больж, надаас арай дээр боловч аав ч гэсэн хоёр таяггүй явж чадахгүй болсон юм.  Идэр насандаа хоёр хөлгүй болсон би өвдсөн сэтгэлээ нуун амьдрах хичнээн хэцүү болохыг үгээр хэлж чадамгүй билээ. Үхмээр санагдсан ч хажуугаар нь өрсөлдөх сэтгэл бий болж байв. Найз нөхөд маань хүртэл...
READ MORE - Аавын тайтгарал

Thursday, September 30, 2010

Модон морь

Хоёр хүүхэдтэй нэгэн гэр бүл байжээ. Тэд амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарахаар болов. Нэгэн сайхан үзэсгэлэнтэй газар очоод ээжийгээ хоол унд бэлдэж байх зуур хүүхдүүд нь аавынхаа хамт орчин тойронтойгоо танилцахаар явав.  Тэд маш хол газар алхсан учир бага хүүхэд нь явдалдаа ядарч, аав руугаа өрөвдөлтэй харцаар харан-Аав аа, би маш их ядарч байна. Намайг тэврээд яваач гэхэд аав нь ганц...
READ MORE - Модон морь

Tuesday, September 28, 2010

Эх үр

1 настай байхад тань таныг өөрийн гараар хооллож ундлан, угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан. 2 настай байхад тань танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугтаж түүнд хариу барьсан. 3 настай байхад тань, танд гараа гарган сайхан хоол хийж өгсөн. Энгэр заам, ширээн доогуураа асган түүнд хариу барьсан. 4 настай байхад тань, гарт тань өнгийн...
READ MORE - Эх үр

Wednesday, September 22, 2010

Өчигдрөөс хурдан

Өглөө бүр Африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас илүү хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно. Өглөө бүр Африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ.  Та арслан ч бай, зээр ч бай өглөө болонгуут давхих хэрэгтэй. Харин давхихдаа өмнөх өдрөөсөө...
READ MORE - Өчигдрөөс хурдан

Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?

Одоо таны амьдралын цаг агаар ямар байна вэ?Ямар ч үүлгүй цэлмэг байна уу?Эсвэл манантай бүрхэг байна уу?Үгүй бол цахилгаан цахиж, бороо орж байна уу? Сүүлийн үед ойр орчмынхоо хүмүүсийг харахаар борооны хар үүл нүүгэлтсэн тэнгэр харж байгаа мэт санагдаж, сэтгэл өвдөх юм. Бохир агаар, завгүй амьдралд энд тэндгүй шидэгдэх бидний биес аль хэдийн анхааруулах дохио анивчуулж, дээр нь бидний сэтгэл...
READ MORE - Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?

Tuesday, September 14, 2010

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв. Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ, утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл. Ярилцаж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв. Үнэнч найзууд болон үнэнч хайрын дундуур юу ч орж...
READ MORE - Санаж яв

Tuesday, September 7, 2010

Хана уу? Гүүр үү?

Маш удаан хугацааны турш хамт амьдарсан ах дүү хоёр байжээ. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсч гэнэ. Ах дүү хоёрын дунд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд энэ явдал нь даамжирсаар ах дүүгийн харьцааг нь таслав. Тэд бие биедээ гомдоод зогсохгүй олон жил хамт хэрэглэсэн тариан талбай болон хөдөө аж ахуйн багаж хэрэгслээ ч салгацгаав. Ялихгүй үйл ойлголцлоос болж хамаг...
READ MORE - Хана уу? Гүүр үү?

Thursday, September 2, 2010

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу хүрдэг зам дээр хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг хүлээж суужээ.  Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч байлаа. Ихэнх нь хааныг их л чанга дуугаар шүүмжилж байв. Ард олноосоо авсан...
READ MORE - Саад

Saturday, August 28, 2010

Жинхэнэ хайр

Нэгэн мэргэн хүнээс ийнхүү асуужээ.-Хайртай гэдгээ зөвхөн хэлдэг хүн, хайртай гэдгээ үйлдлээрээ харуулдаг хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ?"-За би танд харуулъяЭхлээд зөвхөн хайртай гэж хэлдэг хүмүүсийг дуудаж оруулан, сандал дээр суулгав. Бгүд суудлаа эзэлсэн байлаа. Удалгүй тэдэнд тавагтай халуун шөл өгөв. Мөн нэг метрийн урттай халбага өгчээ. Тэгээд "Шөлийг уухдаа зөвхөн халбагны ишний...
READ MORE - Жинхэнэ хайр

Thursday, August 26, 2010

Гарын арван хууль

Нэг Хүний мөрийг цохих бус Илж урамшуулахад ашиглаарай. Хоёр Цохиж, шарх үлдээхэд бус Эмчилж, эдгээхэд зориулаарай. Гурав Буруу зүйлд сунгалгүй Халуун дотноор атгахад хэрэглээрэй. Дөрөв Мөрийтэй тоглоом эсвэл арга зальд бус Бусдын төлөө үйлчлэхэд ашиглаарай. Тав Үргэлж авахын тулд бус Харин хуваалцахын тулд зориулаарай. Зургаа Шүүмжлэн зангахад бус Залбиран атгахад зориулаарай. Долоо Хөлсөө...
READ MORE - Гарын арван хууль

Saturday, August 21, 2010

Давчуу сэтгэл

Тосгоны нэгэн айлын гэрт найр болжээ. Найр ид дундаа орох үеэр архи зөөж явсан нэгэн зарц Гэнэт гар алдаж усан үзмийн дарс асгаад Гэрийн хананд нэгэн толбо үлдээжээ. Эзэн бухимдаж зочдоо аваад Эндээс явж, бугын анд гарцгаая гэв. Гэтэл нэгэн зочин явалгүй үлдэж Гэнэ алдаж дарс асгасан зарцыг тайвшруулжээ. Тэгээд бийр гаргаж ирэн толбо үлдсэн газар Зураг зурж үлдээж гэнэ. Гэтэл эзэн ангаас ирээд ихэд...
READ MORE - Давчуу сэтгэл

Friday, August 20, 2010

Албаар давхраа оруулж ирээд л...

Би сайхан хөлтэй хүүхэн биш. Үүнийг бүх хүн мэддэг. Тиймээс зарим сайхан хөлтэй эмэгтэйчүүдийг хараад бүдүүн булчинтай өөрийнхөө хөлийг толинд харахаар бүр их уур хүрдэг. Гэвч тахир дутуу, тэргэнцэртэй явдаг хүнтэй таарахдаа, өөрийнхөө цагаан манжин шиг бүдүүн хөлийг хараад баярлах сэтгэл төрдөг юм.Сайхан хөлтэй хүүхнүүд шиг очих очихгүй газраар яваад байхгүй зүгээр ч юм шиг. Тийм биш гэж үү? Би...
READ MORE - Албаар давхраа оруулж ирээд л...

4 8 12

Өдөрт 4 удаа тэврэлдэх нь амьдрах хүчийг бий болгож, Өдөрт 8 удаа тэврэлдэх нь аз жаргалаа хадгалах хүч болж Өдөрт 12 удаа тэврэлдэх нь бие биедээ өсөж хөгжихөд нь тус болно. Нэг удаа Хоёр удаа Гурван удаа Цээж цээжээрээ нийлэхэд сонсогдох чиний халуун зүрхний цохилтонд Дотроо хадгалсан өнгөрсөн өдрүүдийн зовлон шаналал, Аман дотор эргэлдэж, гадагш гараагүй үлдсэн үгнүүд хайлан урсах мэт болно. Аз...
READ MORE - 4 8 12

Хайранд хадгалах хугацаа байхгүй

"Та ямар талх хайж байна вэ?"Дэлгүүрт орж ирээд 20 минут орчим болсон хэрнээ бараануудыг нэг нэгээр нь авч үзэн, буцааж тавьж байгаа нэгэн залууг дэлгүүрийн эзэн тэвчиж тэвчиж байгаад асууж орхисон нь энэ байв. Тэгтэл нөгөө залуу"Хадгалах хугацааг нь харсан юм. Хадгалах хугацаа нь дууссан талх зарж байна уу л гээд...""Хадгалах хугацаа нь өнөөдөр дуусах хэдэн талх байгаа тул санаа зоволтгүй идэж болно...
READ MORE - Хайранд хадгалах хугацаа байхгүй

Monday, August 9, 2010

Та миний хавар

Би хоёр ээжтэй. Намайг төрүүлээд нэг сарын дараа энэ дэлхийг орхин одсон жинхэнэ ээж, намайг өсгөсөн хойд ээж. Жаахан байхдаа хойд ээжийгээ төрсөн ээжийгээ гэж бодон тэврүүлж, эрхэлдэг байлаа. Дараа нь үнэнийг мэдээд аз жаргалтай байсан амьдрал маань бага багаар хэцүү болж эхэллээ.Нэгэн өдөр ээжийн бэлдэж өгсөн хоолыг нээтэл дотор нь нэг захиа байв. Уур хүрээд захиаг нь уншилгүй цүнхэндээ хийж орхилоо....
READ MORE - Та миний хавар

Сэтгэлийн цэцэрлэгээ арчилдаг хүн

Шоронд орж ирээд удаагүй нэгэн хоригдол байжээ. Тэндээс хэзээ гарахаа ч мэдэхгүй, тийм жижигхэн өрөөнд юу хийхээ ч мэдэхгүй байсан тэрээр харгалзагчдаа нэгэн хүсэлт тавив. "Ямар ч асуудал гаргахгүй тул шоронгийн хашаанд нэг жижигхэн цэцэрлэг хийхийг зөвшөөрөөч."Ажилд ороод удаагүй байсан харгалзагч түүнийг нь зөвшөөрчээ. Тэгээд тэр эхлээд арчилгаа багатай боловч сайн ургадаг чинжүү, сонгино...
READ MORE - Сэтгэлийн цэцэрлэгээ арчилдаг хүн

Wednesday, August 4, 2010

Аль хэдийн төлчихсөн

Анагаахын нэгэн ядуу оюутан хэдэн ном тэвэрсээр хуучин номын дэлгүүр лүү гүйн одлоо. Хэдийгээр хайртай номнууд нь байсан боловч зарахгүй л бол хоосон хонохоос өөр аргагүй байсан учир яах ч арга байсангүй. Гэвч хуучин номыг нь худалдан авдаг байсан номын дэлгүүрийн эзэн үүдээ хаасан байлаа. Маш их өлсөж, цангаж байсан тэрээр ямар ч хамаагүй айлд орж, өлссөн гэдсээ дүүргэе гэж бодов. Ийнхүү шийдээд...
READ MORE - Аль хэдийн төлчихсөн