Tuesday, September 28, 2010

Эх үр


1 настай байхад тань таныг өөрийн гараар хооллож ундлан, угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.

2 настай байхад тань танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугтаж түүнд хариу барьсан.

3 настай байхад тань, танд гараа гарган сайхан хоол хийж өгсөн. Энгэр заам, ширээн доогуураа асган түүнд хариу барьсан.

4 настай байхад тань, гарт тань өнгийн харандаа бариулсан. Зураг зурж байна гээд гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.

5 настай байхад тань, таныг хамгийн хөөрхөн хувцсаар гоёсон. Харсан шавар шавхай болгоноо туучин түүнд хариу барьсан.

6 настай байхад тань, таныг сургуульд чинь хүргэж өгсөн. Гудамжинд "Би сургуульд явахгүй ээ" хэмээн чарлан уйлж түүнд хариу барьсан.

7 настай байхад тань, танд бөмбөг бэлэглэсэн. Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан.

8 настай байхад тань, танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн. Нэг ч өдөр болов нотнуудаа цээжлэлгүй түүнд хариу барьсан.

10 настай байхад тань, найзуудын төрсөн өдрөөс авхуулаад бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн. Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.

11 настай байхад тань, таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан. "Та бидэнтэй битгий суу, өөр газар суу" хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.

12 настай байхад тань, муу үлгэр дуурайлалтай телевизийн хөтөлбөрүүдийг үзэхийг хориглосон. Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.

15 настай байхад тань, зуслан руу зуны амралтанд явуулсан. Нэг ч мөр захиа бичилгүй түүнд хариу барьсан.

17 настай байхад тань, найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн. Нэг ч удаа утасдалгүй санааг нь зовоож түүнд хариу барьсан.

19 настай байхад тань сургуулийн тань төлбөрийг төлсөн. Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг тань зөөж өгсөн. Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулан түүнд хариу барьсан.

21 настай байхад тань, ажил мэргэжил, байр суурийн тань талаар танд зөвлөгөө өгөхийг хүссэн. "Би тан шиг болохыг хүсэхгүй байна" хэмээн ширвэж түүнд хариу барьсан.

22 настай байхад тань, төгсөлтийн баярт тань ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн. Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэн түүнд хариу барьсан.

24 насанд тань удаан хугацааны турш үерхэж буй найз залуутай тань танилцахыг хүссэн. "Хэзээ танилцуулахаа би мэдье" хэмээн аашилж түүнд хариу барьсан.

25 насанд тань хуримын бүхий л зүйлийг тань бэлдэн таны өмнөөс хамгийн ихээр баярлаж догдолсон. Холоос хол нүүж түүнд хариу барьсан.

30 насанд тань хүүхдийн асаргааны талаар зөвлөгөө өгч тусалсан. "Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ больбол таарна" хэмээн мэдэмхийрч түүнд хариу барьсан.

40 насанд тань тан руу залган ойр дотны нэгэн хамаатны тань төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан. "Ээж ээ, хийх ажил их байна, амжихгүй" хэмээн түүнд хариу барьсан.

50 насанд тань тэр хүндээр өвчлөн хэвтсэн. Хагас бүтэнсайн өдөр түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийн хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.

Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан. Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн тань аянга мэт бууж зүрхийг эмтэлсэн.


Сургамжит өгүүллэг 3-аас

5 comments:

  1. тиймээ... хэзээ ч харамсахгүйгээр тэр хүнийг халамжилж, хайрлах юмсан.

    ReplyDelete
  2. Minii naiz chin eejiigee sain hairlaj halamjilj bgaa bolohoor haramsahgui gej bodoj bna. Odoo bol busdiig hairlah hamgiin onovchtoi tsag. Yagaad gevel ochigdor ali hediin ongorchihson. Margaash yu bolohiig bid medehgui. Tiimees onoodor, yag odoo hairlatsgaay!!!

    ReplyDelete
  3. havchaar:: Харин тиймээ

    ReplyDelete
  4. todayiin neg tsag margaashiin 2 tsagnaas unetei 21n nasnaas hoish haramsahgui bhsan eejdee hairtai shvv

    ReplyDelete
  5. Otgo:: Harin tiimee. Uuniig meddeggui olon hun bdag. Gehdee ta uuniig meddeg yum chin haramsahgui gedegt itgej bna. Ta chadnaa!

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.