Wednesday, September 22, 2010

Өчигдрөөс хурдан




Өглөө бүр Африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас илүү хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно.


Өглөө бүр Африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ. 

Та арслан ч бай, зээр ч бай өглөө болонгуут давхих хэрэгтэй. Харин давхихдаа өмнөх өдрөөсөө хурдан давхих хэрэгтэй гэдгээ бүү март.

Амьдралын төлөөх чармайлтыг энэ Африк зүйр үг хичнээн сайхан илэрхийлээ вэ. Хэрэв та арслан байгаад өмнөх өдөр хамгийн хурдан давхисан зээрийг барьж чадаагүй бол, мөн өнөөдөр зээр барихыг хүсч байвал нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хамгийн удаан зээр ч танаас хурдан болохыг. Тэгвэл та өнөөдөр өчигдрөөс илүү хурдан давхиж байж л энэ уралдаанд ялагч болох болно.

Хэрэв та зээр байгаад өчигдөр арслангийн идэш болохоос зайлж чадсан бол, мөн өнөөдөр ч идэш болохыг хүсэхгүй байгаа бол хурдаа өчигдрийнхөөс ихэсгэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр таны ээлж ч байж болох юм.

Өөрөөр хэлбэл, амьдралын уралдаанд хоцролгүй үлдэх ганц л зам бий. Өчигдрийнхөөс хурдан давхих... Үүнээс, түүнээс, энэнээс, тэрнээс биш. Харин өчигдрөөсөө л хурдан давхих хэрэгтэй. Та тий байж чаддаг уу?


                                                                                                                      Сургамжит өгүүллэг 3-аас...

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.