Tuesday, September 14, 2010

Санаж яв



Хананд өлгөсөн дипломуудын аль нь хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв.

Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ, утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.

Ярилцаж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.

Үнэнч найзууд болон үнэнч хайрын дундуур юу ч орж чадахгүй болохыг санаж яв.

Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.

Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй. Хамаатан биш ч байсан бусад хүмүүсээс хайр, итгэл сурч болдгийг, гэр бүл заавал мах цусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв.

Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэг нэгнийгээ гомдоох үе байдгийг, иймээс тэднийг өршөөж сурах хэрэгтэйг санаж яв.

Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болох юм. Хүн өөрийгөө ч мөн уучлах хэрэгтэй гэдгийг санаж яв.

Зүрх сэтгэл чинь хичнээн их шаналан өвдөж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр байгаа гэдгийг санаж яв.

Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно. Гэвч хэн байх, ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв.

Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.

Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.

Хайрыг алдах амархан. Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв. 


Сургамжит өгүүллэг 3-аас...

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.