Wednesday, September 22, 2010

Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?




Одоо таны амьдралын цаг агаар ямар байна вэ?
Ямар ч үүлгүй цэлмэг байна уу?
Эсвэл манантай бүрхэг байна уу?
Үгүй бол цахилгаан цахиж, бороо орж байна уу?

Сүүлийн үед ойр орчмынхоо хүмүүсийг харахаар борооны хар үүл нүүгэлтсэн тэнгэр харж байгаа мэт санагдаж, сэтгэл өвдөх юм.

Бохир агаар, завгүй амьдралд энд тэндгүй шидэгдэх бидний биес аль хэдийн анхааруулах дохио анивчуулж, дээр нь бидний сэтгэл санаа хар салхинд дайруулсан аятай онцын шалтгаангүй боловч уйтгарладаг болжээ. Бид сэтгэлийн шархаар дүүрч, хэрэв хэн нэгэн жаахан л гар хүрэх юм бол шууд тэсрэхэд бэлэн байгаа бөмбөг шиг болчихсон байх юм. Бүрхэг өдөр, бохирдсон агаар мэт бидний сэтгэлийг дахин цэлмэг болгож болох болов уу? Намрын намуухан өдрүүд таны бие болоод сэтгэлийг цэлмэг болгох болтугай.


Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.