Хоёр хүүхэдтэй нэгэн гэр бүл байжээ. Тэд амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарахаар болов. Нэгэн сайхан үзэсгэлэнтэй газар очоод ээжийгээ хоол унд бэлдэж байх зуур хүүхдүүд нь аавынхаа хамт орчин тойронтойгоо танилцахаар явав.
Тэд маш хол газар алхсан учир бага хүүхэд нь явдалдаа ядарч, аав руугаа өрөвдөлтэй харцаар харан
-Аав аа, би маш их ядарч байна. Намайг тэврээд яваач гэхэд аав нь ганц ч үг хэлэлгүй модноос нэг мөчир таслан авч хутгаар нямбай гэгч нь өөлөөд хүүхдэдээ хандан
-Үүнийг ав. Чамд сайхан морь бэлдээд өглөө гэж хэлэв.
Хүү нь морио баяр хөөртэйгөөр унан ээж рүүгээ гүйлээ. Аав, эгч хоёрыгоо хол орхисон байв. Аав нь охин руугаа харан инээмсэглээд
-Охин минь, энэ бол амьдрал. Хүмүүс заримдаа сэтгэл санаагаар, заримдаа биеэрээ ядардаг. Тэр үед өөртөө түшиг болох нэг морь олж аваад түүнээсээ эрч хүчээ сэлбэж амьдрах хэрэгтэй. Энэ амьдралд түшиг болох тэр морь чинь чиний дотны сайн найз нөхөр чинь эсвэл нэг сайхан шүлэг, дуу, ном, бүр хүүхдийн инээмсэглэл ч байж болно шүү дээ гэж хэллээ.
Сургамжит өгүүллэг 3-аас...
tiim shuu...Amidrald zondoo l hund hetsuu zuil tohiolddog..Ter ued gantsaaraa gedgee mederwel uneheer aimshigtai...harin minii hajuud urgelj bj ogoh nz bwal uneheer gaihamshigtai...Nzdaa hairtai shu^^
ReplyDeleteBayarlalaa. Chi gantsaaraa bish shuu. Ergen toirond chin chamaig geh olon hun bgaa. Ooroor helbel modon mori... Hehe ^^
ReplyDeletemoritoi ch boloosoi
ReplyDelete