Thursday, October 7, 2010

Аавын тайтгарал



Манайхан гэр бүлээрээ аяллаар яваад ирэх замдаа автын осолд орсон юм. Тэр ослоос хойш би хоёр таяггүй алхаж чадахаа больж, надаас арай дээр боловч аав ч гэсэн хоёр таяггүй явж чадахгүй болсон юм. 

Идэр насандаа хоёр хөлгүй болсон би өвдсөн сэтгэлээ нуун амьдрах хичнээн хэцүү болохыг үгээр хэлж чадамгүй билээ. Үхмээр санагдсан ч хажуугаар нь өрсөлдөх сэтгэл бий болж байв. Найз нөхөд маань хүртэл таягийг минь хараад хэн нэгний тоглоом мэт "Яана аа, ирээдүй нь дардан сайхан байсан хүн одоо бүр хүн биш болжээ яана даа" хэмээн шивнэлдэхэд тэр үг нь миний сэтгэлийн гүнд үлдэж, мөн ч их уйлсан даа. Гэвч надтай адилхан зовлон амсаж байгаа аав минь тэр мөч бүхэнд надад
-Сү Жин ээ, аав нь бүгдийг ойлгож байна хэмээн тайтгаруулдаг байлаа. Аавынхаа энэ хайрын хүчээр би өсвөр насаа үдэж, ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд орох өдөр ирсэн юм. "Аав нь охиноороо үнэхээр бахархаж байна" гэж хэлсэн аавын минь нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. 

Элсэлтийн арга хэмжээ дуусаад гарч явах үед сургуулийн гадаа олон хүн бужигнаж, хажуугаар өнгөрөх машинууд хурдаа хасалгүй явж байв. Гэтэл нэг жаахан хүүхэд машины өмнүүр гүйж орхилоо. Бүгд дуу алдав.
-Яана аа, тэрийг!
Бүгд юу болохыг түгшин харж байтал аав маань тулж явсан таягаа хаяад тэр хүүхдийг чиглэн гүйлээ. Би нүдэндээ ч итгэж чадсангүй. Аав нөгөө жаахан хүүхдийг тэврэн гарцаар гарч ирж яваа харагдав. 
"Аав аа...!"
Би гайхсандаа хашхирсан боловч олны дунд орсон аав минь миний дууг сонссонгүй. 
-Ээж ээ, ээж та ч гэсэн харсан биз дээ? Аав алхаад...
-Сү Жин аа, ээжийнхээ үгийг сайн сонс. Хэзээ нэгэн цагт чамайг мэднэ гэж бодож байсан юм. Үнэндээ аав нь таяггүй явж чадахаар эрүүл хөлтэй. Осол гарсан тэр өдөр аавын чинь гар л гэмтсэн. Гэвч чиний сэтгэлийг ойлгохын тулд дөрвөн жилийн турш чиний өмнө таягтай явж байсан юм. Хамтдаа өвдөж байж, өвчтэй чамайг тайтгаруулахын тулд шүү дээ. 
-Яагаад тэгсэн юм бэ? Яагаад аав хүртэл... би өөрийн эрхгүй уйлж орхилоо.
-Битгий уйл. Аав нь чамайг тайтгаруулж байгаадаа хичнээн их сэтгэл хангалуун байсан гээч. Үнэндээ ээж нь хүртэл тэгж аавыг чинь хараад дэндүү сүртэй юм гэж хэлсэн боловч тэр болгонд аав чинь зүгээр л инээмсэглэж байсан.
-....
-Энэ аавын чинь сэтгэл татам тал биш гэж үү? Үнэндээ аавын чинь энэ байдлыг хараад улам их хайрлах болсон. 
-...
-Өнөөдөр ч гэсэн тэр жаахан хүүхдийг автын осолд ороод чам шиг болчих вий гэсэндээ л хурдхан шиг таягаа хаяад гүйсэн байх.
-Ээж ээ, аавд муу юм тохиолдох вий гэхээс зүрх хагарчих шахлаа...


Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...

7 comments:

  1. aawiin hair uneheer aguu yumaaa...

    ReplyDelete
  2. Harin tiim ee uneheer aguu hair...
    Aaviin hairiig uguilj bna shu :(

    ReplyDelete
  3. Mash ih taalagdlaa. Aguu hair bn shuuuuu...

    ReplyDelete
  4. yuuuh yst goy gj eniig l hlh bh aav hun ymar goy geech bi aavdaa hairtai

    ReplyDelete
  5. hamgiin aguu , gaihaltai

    ReplyDelete
  6. ямар гоё
    ямар хязгааргүй эцгитйн хайр вэ?
    аавыгаа бүүр ихээр саначихлаа
    аав дээрээ зун очно доо
    тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ дээ

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.