Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу хүрдэг зам дээр хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг хүлээж суужээ.
Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч байлаа. Ихэнх нь хааныг их л чанга дуугаар шүүмжилж байв. Ард олноосоо авсан татвараа засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нь тосгоны нэг тариачин замаар ирж байв. Ордонд жимс ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхлэв. Ихэд ядарч, хөлс нь урсаж байсан ч эцэст нь хүнд хадыг замаас зайлуулж чаджээ. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доор байсан бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харав. Онгойлгож үзтэл дүүрэн алт байлаа. Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байв. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна" гэж бичжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. "Саад болгон бидний амьдралыг сайжруулах боломж юм."
Сургамжит өгүүллэг 3-аас...
WOW~~
ReplyDeletewow yamar goy iin be...
ReplyDelete