Нэгэн мэргэн хүнээс ийнхүү асуужээ.
-Хайртай гэдгээ зөвхөн хэлдэг хүн, хайртай гэдгээ үйлдлээрээ харуулдаг хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ?"
-За би танд харуулъя
Эхлээд зөвхөн хайртай гэж хэлдэг хүмүүсийг дуудаж оруулан, сандал дээр суулгав. Бгүд суудлаа эзэлсэн байлаа. Удалгүй тэдэнд тавагтай халуун шөл өгөв. Мөн нэг метрийн урттай халбага өгчээ. Тэгээд "Шөлийг уухдаа зөвхөн халбагны ишний үзүүр хэсгээс барьж, халбагадаж уух ёстой" гэсэн нөхцөл тавив. Ингээд хүмүүс уух гэж оролдож эхэллээ. Гэтэл юу болсон гээч? Халбаганы иш нь урт учраас асган цутгасаар хэн нь шөлнөөс ууж чадсангүй. Ингээд бүгд бүтэлгүйтэж өрөөнөөс гарцгаав. Дараа нь хайрын үнэ цэнийг мэддэг хүмүүсийг дууджээ. Энэ удаа царайнд нь гэрэл тодорсон, нүд нь хайраар гэрэлтсэн хүмүүс орж ирлээ. Бүгд суусны дараа шөл уух нөхцөлийг тайлбарлаж өгөв. Харин тэд урт халбагаараа шөлийг хутгаж аваад эсрэг талдаа сууж байгаа хүнд өгч байлаа. Ийнхүү бүгд нэг нэгийгээ хооллож дуусаад, талархан гарчээ. Энэ үед мэргэн ухаантан "Хэн зөвхөн өөрийгөө бодож, өөрийгөө цатгахыг хүснэ, тэр хүн хоосон үлдэх болно. Харин хэн хажууд байгаа хүнээ бодож, түүнд өгнө, тэр хүн эргээд түүнээс авч, хэн нь гомдохгүй үлдэнэ. Үнэндээ авахаас илүү өгөх нь ерөөлтэй" гэж хэлэв.
Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
hi jinhene jinhene hair bna da keke
ReplyDeleteyamar goy iin...
hi uneheer jinhene hair bna da,,,
ReplyDeleteamen