Би хоёр ээжтэй. Намайг төрүүлээд нэг сарын дараа энэ дэлхийг орхин одсон жинхэнэ ээж, намайг өсгөсөн хойд ээж. Жаахан байхдаа хойд ээжийгээ төрсөн ээжийгээ гэж бодон тэврүүлж, эрхэлдэг байлаа. Дараа нь үнэнийг мэдээд аз жаргалтай байсан амьдрал маань бага багаар хэцүү болж эхэллээ.
Нэгэн өдөр ээжийн бэлдэж өгсөн хоолыг нээтэл дотор нь нэг захиа байв. Уур хүрээд захиаг нь уншилгүй цүнхэндээ хийж орхилоо. Хойд ээжийг надад сайн хандах бүрт миний уур хүрч байв. Цэцэг дэлгэрсэн нэгэн хаврын өдөр хойд ээж тосгоны хэдэн эгч нартай нэг хоногоор зугаалахаар явлаа. Гэрийнхэнтэйгээ оройн хоолоо идэж байтал утас дуугарлаа. Утсаар ярьж байсан аавын царай барайж орхив. Ээж автомашины ослоор нас барсан байлаа. Ээжийг мөн эсэхийг шалгаж үзсэний дараа ээжийгээ тэнгэрийн улс руу үдэв.
Оршуулгын ажил дууссаны дараа гэртээ ирээд ус алдсан 00-ын өрөөний усыг хаангаа би ч гэсэн хаагдаж байгаа ус адил нулимсаа гаргахгүйг хичээж байлаа. Ээжийн хоосон орон зай... Гэнэт захидал санаанд орж, цүнхнээсээ гарган уншив.
"Хайрт хүү минь, дараа эсвэл нэзээ нэгэн цагт чиний сэтгэлд миний орох орон зай гарвал өмнөх шигээ чанга дуугаар "ээж ээ" гэж дуудаж чадах уу? Тэр хүртэл ээж нь хүлээнэ. Сэтгэлээ өвтгөж, шаналахгүйгээр бие биеэ хайрлавал сайнсан."
Ээжийг минь авч одсон тэр хаврыг би ийнхүү зүйрлэлээ. Хаврын нэгэн дулаахан өдөр та миний сэтгэлийн гүнд орж ирсэн билээ.
Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.