Анагаахын нэгэн ядуу оюутан хэдэн ном тэвэрсээр хуучин номын дэлгүүр лүү гүйн одлоо. Хэдийгээр хайртай номнууд нь байсан боловч зарахгүй л бол хоосон хонохоос өөр аргагүй байсан учир яах ч арга байсангүй. Гэвч хуучин номыг нь худалдан авдаг байсан номын дэлгүүрийн эзэн үүдээ хаасан байлаа.
Маш их өлсөж, цангаж байсан тэрээр ямар ч хамаагүй айлд орж, өлссөн гэдсээ дүүргэе гэж бодов. Ийнхүү шийдээд нэгэн айлд ортол өөрөөс нь дутахгүй ядуу айл байлаа. Нэгэн бяцхан охин гэрээ хараад үлдсэн байв. Зүгээр буцаад явах уу хэмээн эргэлзэж байснаа ямар ч хамаагүй идэх юм байвал өгөөч гэж гуйжээ. Бяцхан охин гал зуухны өрөөнөөсөө нэг шилтэй сүү авчирч тэр оюутанд өгөөд,
-Манай ээж ажилдаа явахдаа намайг уугаарай гэж үлдээсэн юм. Жаахан боловч танд өгье" гэлээ.
Анагаахын оюутан сүүг авах тэрхэн мөчид бяцхан охины халуун сэтгэлийг мэдрэв. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй охин байлаа.
"Баярлалаа. Нэрээ гэрийнхээ хаягтай бичээд өгч чадах уу?" гэж нөгөө оюутан хэлэв.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрчээ.
Нэгэн эмэгтэй хүнд өвчнөөр өвдөж, эмнэлэгт хэвтэн, хагалгаа хийлгээд гарах болжээ. Түүний охин ээжийгээ эдгэрсэнд үгээр хэлэхийн аргагүй баярлаж байсан боловч асар их үнэтэй эмчилгээний төлбөрөөс болж сэтгэл нь үнэхээр зовж байв. Тэгээд эмчилгээний төлбөрийн хуудсыг автал дээр нь ингэж бичсэн байжээ.
"Эмнэлгийн ор, хоолны төлбөр ба хагалгааны үнийг нэг шил сүүгээр төлсөн."
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.