Saturday, July 31, 2010

Хоёр найз

Их сургуульд сурч байхдаа танилцсан хоёр сайн найз байжээ. Сургуулиа төгсөөд нэг нь төрсөн нутаг Мардин руугаа, нөгөө нь Станбулд үлдэв. 

Нэг өдөр Станбулд үлдсэн найз нь Мардин дахь найзындаа айлчилж очихдоо нэгэн охиныг харж гэнэ. Тэгээд найзаасаа асуухад хөрш айлын охин гэж хэлжээ. Станбулын найз нь буцахаар болов. Мардин дахь найз нь тэр хоёрыг танилцуулж, эцэст  нь Станбулын найз нь тэр охинтой гэрлэжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Мардин дахь найзынх нь ажил төрөл бүтэлгүйтэж эхлэв. Автобусанд суугаад ажил сайн байгаа найз дээр очих ганц арга олжээ. Нарийн бичигт нь нэрээ хэлээд ороход бэлдэж гэнэ. Гэтэл нарийн бичиг нь түүнийг оруулсангүй. Учир нь дарга нь тийм хүн танихгүй гэж хэлүүлжээ. Найзынхаа гаргасан хуншгүй занд гомдох уу, эсвэл мөнгөгүйдээ гутрах уу, яахаа мэдэхгүй алхаж явлаа.

Гэтэл замд нь нэгэн хөгшин түүнтэй тааралдаж, яагаад ийм байдалтай явааг нь асууж гэнэ. Эхэндээ нэг их юм ярьсангүй. Сүүлдээ болсон явдлаа бүгдийг нь ярилаа. Нөгөө хөгшин хүүд ингэж хэлэв.

"Би хөгширсөн хүн. Одоо надад өв хөрөнгөө өвлүүлж үлдээх хэн ч байхгүй. Чамд хэрэгтэй байгаа мөнгийг би өгье. Гэхдээ зээлэхгүй, харин хүүдээ өгч байна гэсэн сэтгэлээр шүү. Угаасаа надад төрсөн хүү байхгүй."

Залуу эхэндээ татгалзсан боловч аргагүйн эрхэнд зөвшөөрчээ. Нутагтаа эргэж ирээд, ажлаа цэгцлэн хотынхоо баячуудын нэг болж чадлаа. Нэг удаа Станбулд ажлаар очихдоо нөгөө найзтайгаа таарч гэнэ. Хэдийг уулзмааргүй байсан боловч яах ч аргагүй нүүр тулжээ. Тэгээд тэдний хооронд ийм яриа өрнөв.
-Тэр өдөр их хэцүү байдалтай байхдаа чамтай уулзахаар ирсэн. Харин чи намайг хүлээж аваагүй.
-Тэр өдөр гарч явахдаа нэг хөгшинтэй таарсан уу?
-Тийм, чи яаж мэдсэн юм бэ?
-Тэр хүн аав минь байсан юм. Чамайг ирснийг сонсоод яахаа бодсон юм. Хэрвээ би чамд мөнгө зээлдүүлсэн бол чи насан туршдаа надаас халгаж явах байсан. Ингэхийг хүсээгүй учраас чиний араас аавыгаа явуулсан юм. Аавын минь өгсөн мөнгө миний чамд өгсөн мөнгө байсан шүү.
Мардин дахь найз нь хэсэг чимээгүй сууснаа,
-Чиний эхнэр байна аа?
-За?
-Тэр миний сүйт бүсгүй байсан юм ш дээ гэв.

1 comment:

  1. hehe...bas iim nz bnaa....hairtai hunee hurtel haramlahgui ogch chaddag....

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.