Хулс мод ургуулах нь тууштай байдлын тод жишээ юм.
Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт суулган усалж, борддог. Эхний жил үрд ямар ч өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж, бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж, гөлөглөхгүй. Гурав, дөрөв дэх жил нь урд жилүүдийн адил мөн усалж, бордсоор байхад зөрүүд хулс нахиалдаггүй.
Хятад хүмүүс тав дахь жилдээ тэвчээртэйгээр түүнийг усалж, бордсоор байх бөгөөд тав дахь жилийн сүүлээр хулс мод арай гэж нэг соёолж, зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 метр өндөр болдог. "Хулс мод зургаан долоо хоногийн дотор ургав уу, эсвэл таван жилийн дотор 27 метр өндөр болсон уу?" гэсэн асуулт хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд орж ирдэг.
Мэдээж таван жилийн хугацаанд ургасан. Маш их тэвчээр гарган, цөхрөлтгүй хүлээж, таван жилийн турш усалж, бордоогүй байсан бол хулс ургах нь бүү хэл нахиалах ч үгүй байх байсан.
Амжилтын зарчим бол маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлөж, хэсэг хугацаанд тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж, хэзээ ч бүү бууж өг.
ymar ih tewcheer ve? hun iim baij l amjiltand hurdeg baih. my naiziin uguulleguud shuu. Good luck
ReplyDeleteamidraliin mod uran zurgiin utgiig medmeer bna
ReplyDelete