Thursday, July 22, 2010

Харахын тулд заавал нүдтэй байх албагүй

Тэрээр энэ гацаанд анх удаа ирж байгаа тул хаашаа явахаа мэдэхгүй ийшээ тийшээ харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж буй жаалхүүгээс:
-Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хүмүүс хэлсэн юм. Хүү машины цонхыг онгойлгон:
-Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна гэж хэлэхэд нөгөө хүн гайхан, хүүгээс яаж мэдсэнийг нь асуухад хүү инээмсэглэн:
-Далдуу модны анхилуун үнэр танд үнэртэхгүй байна гэж үү? Бас шувуудын жиргээ тэр зүгээс сонсогдож байна гэв.
-Тийм л дээ, гэхдээ тэр анхилуун үнэр, шувуудын жиргээ цэцэрлэгээс биш, зүгээр тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ.
-Ганц модноос ингэж үнэртэхгүй. Түүгээр зогсохгүй замбага цэцэг хүртэл үнэртэж байна. Сайн үнэрлэвэл тэр зүгээс шинэхэн талхны үнэр хүртэл гарч байна.

Нөгөө хүн нүдээ анин сайтар үнэрлэсэнд үнэхээр хүүгийн хэлснээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд хүүд талархсанаа илэрхийлж мөнгөн дэвсгэрт өгөхөөр гараа сунгахдаа жаалхүүг сохор болохыг анзаарчээ. Нөгөө хүний дуу гэнэт сул болоход хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун цаашаа хараад:
-Би гурван жилийн өмнө осолд орсон юм. Дахин харахыг ямар их хүсдэг гээч. Харин таны нүд эрүүл, та бүхнийг хардаг байх тийм үү? 
-Харин ээ, одоо хардаг эсэхтээ итгэлгүй болчихлоо. Харин чамайг надаас илүү сайн хардаг гэдэгт л итгэлтэй байна гэжээ.

3 comments:

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.