Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ арван мянган төгрөг өгчээ. "Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа нэг сайхан хоол аваад идчих."
Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа аавдаа өгчээ. "Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа өдрийн хоолонд ороорой."
Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд өгсөн мөнгийг нь хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ жаал магтжээ.
Хэдэн өдрийн дараа цагаан сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэд хоногийн өмнө бэрийнхээ өгсөн мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч, "Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад намайг сургуульд орохоор гоё цүнх авч өгөөрэй" гэжээ.
Арван мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг "Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй" гэж бичсэн бяцхан зурвасны хамт хийжээ.
ih huurhun tuuh baina. bayarlalaa. olon hun ynshih boltygai.
ReplyDeleteamaraa_ubc