Нэгэн баян хүн хүүгээ дагуулан хөдөө явжээ. Тэрээр хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах зорилготой явсан нь энэ ажээ. Тэгээд үнэхээр ядуу нэг айлд хонов. Хот уруу буцаад явж байхдаа аав нь хүүгээсээ:
-За тэгээд замд явах таалагдав уу? гэж асуухад хүү нь
-Тийм ээ, маш их таалагдлаа гэж хариулав.
-Ядуу амьдрах ямар байдгийг хараа биз дээ?
-Тийм ээ.
-Тэгвэл чи энэ бүхнээм ямар сургамж авав даа?
-Манайх гэртээ ганц нохойтой, харин тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун киллометр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд тэнгэрийн од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.
Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.
Эцэст нь хүү "Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа аав аа" гэв.
Gaihaltai huu bn
ReplyDeleteyadyygiin zovloon gej...
ReplyDeletegehde setgeleere bayan yavj boldog gedeg de. saihan bicleg bailaa
amaraa_ubc