Thursday, July 22, 2010

Өөрийнхөө байшинг барь

Хөгшин барилгачны тэтгэвэртээ гарах цаг нь болжээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлмээр байгаа талаар даргадаа хэлэв. Дарга нь сайн барилгачнаа явуулах дургүй байлаа. Тэгээд түүнээс нэг байр барьж өгөөд явахыг хүсч гэнэ. Барилгачин зөвшөөрч, ажилдаа оров. Гэвч хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байгаа нь илт харагдаж байлаа. Эхнээсээ л энэ ажлаа ингэж тэгж байгаад дуусгая гэсэн янзтай чанаргүй материал хэрэглэж байв. Өөрийнхөө зүрх сэтгэлийг зориулж байсан ажлаа иймэрхүү байдлаар дуусгах юу нь сайхан байхав дээ.
Байр баригдаж дуусахад дарга нь шалгахаар ирж гэнэ. Тэгээд байрны түлхүүрийг барилгачинд өгч,
-"Энэ бол чиний байр, чамд өгч байгаа бэлэг" гэж хэлэв.
Барилгачинд үнэхээр шоконд оржээ.
Ямар ичмээр хэрэг вэ? Барьсан байр нь өөрийнх нь болох байсныг мэдсэн ч болоосой. Тэгсэн бол ингэж барих байсан гэж үү?
Бид ч гэсэн үүнтэй адил өдөр бүр өөрсдийнхөө амьдралыг босгож байдаг. Бид ихэвчлэн өөрийнхөө чадах бүхнээ зориулдаггүй. Тэгээд дараа нь өөрийнхөө барьсан гэрт амьдрах болсноо мэдээд шоконд ордог. Хэрвээ боломж байвал илүү сайн хийх байсан юм гэдэг.
Гэвч цаг хугацааг эргүүлж чадах биш дээ. Та бол барилгачин юм. Өдөр бүр нэг хадаас хадаж, нэг банз тавьж, эсвэл нэг хана босгоно. "Амьдрал бол таны бүтээл" гэж нэгэн суут ухаантан хэлсэн байдаг. Өнөөдөр таны хийсэн сонголт, гаргасан шийдвэр маргааш амьдрах гэрийг чинь барьж байдаг. Тиймээс барилгаа ухаалаг барьцгаая!

2 comments:

  1. sain baina uu? ene niitlel chini uneheer goy bolson bna.

    ReplyDelete
  2. sain. sain u? bayarlalaa. gehde bi ooroo bicheegui shu. hehe

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.