Нэгэн алдартай багш олон мянган хүн цугласан семинар дээр халааснаасаа 100 долларын дэвсгэрт гаргаж ирээд ингэж хэлжээ.
"Энэ мөнгийг авахыг хүсч байгаа хүн гараа өргөхгүй юу?" Тэнд байсан ихэнх хүмүүс гараа өргөв.
"Та нарын дундаас нэг л хүнд энэ мөнгийг өгье гэж бодож байна. Гэхдээ эхлээд миний гар руу анхаарлаа хандуулаарай" гэж хэлээд нөгөө 100 долларын дэвсгэртийг базаж орхив.
"Одоо ч гэсэн энэ мөнгийг авмаар байна уу?" гэхэд багшийн хийсэн зүйлийг хараад гайхсан мөртлөө хүмүүс дахин гараа өргөлөө. Багш энэ удаад нөгөө 100 доллараа шалан дээр хаяж, улан дороо дэвслэн, муухай болгожээ. Үрчийж хорчийсон, халтар 100 долларын дэвсгэртийг бариад "Одоо ч гэсэн энэ мөнгийг авахыг хүсч байна уу?" гэж асуухад ахиад дийлэнх нь гараа өргөсөн байна. Энэ үед багш тэдэнд хандан ингэж хэлжээ.
"Би энэ 100 долларыг улан дороо хичнээн дэвсэлж, базаж, муухай болголоо ч мөнгөний үнэ цэнэ буурахгүй хэвээр байх болно. 100 долларын дэвсгэрт, 100 долларын үнэ цэнэ яг хэвээрээ гэсэн үг юм. Та нар ч гэсэн ялгаагүй амьдралдаа олон удаа унаж, гишгүүлж, муухай болж байсан байж болох юм. Бүтэлгүйтэж, цөхрөхөөрөө ихэнх хүмүүс өөрийгөө дүгнэх гэдэг. Гэвч нэг зүйлийг санах хэрэгтэй. Миний гутлын уланд гишгүүлж, муухай болсон ч өөрийнхөө үнэ цэнийг алдаагүй энэ дэвсгэрттэй адил магадгүй та бүтэлгүйтсэн ч үнэ цэнээ хадгалсаар байх болно."
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.