Friday, July 30, 2010

Лууван, өндөг, кофе

Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин нь аавдаа амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь хүнд хэцүү зүйл их тулгардгийг, ийм асуудлыг хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаагаа ярьжээ.
Үүнийг сонсоод аав "Аав нь чамд нэг юм үзүүлье" гэж хэлээд охиноо дагуулан гал зуухны өрөөнд оров. Охины аав алдартай тогооч байжээ. Адилхан гурван саванд ижил хэмжээтэй ус хийж, зуухан дээр тавив. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж, бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээн дээр хоёр таваг, нэг аяга гаргаж тавиад, тавагнуудад өндөг, лууванг, аяганд кофе хийв.
-За, охин минь, эд нар юу вэ?
-Лууван, өндөг, кофе байна.
-Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэл дээ.
Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээн зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амталж үзэхэд сайхан амттай болсон байв.
-Аав аа, та яагаад үүнийг надад үзүүлсэн юм бэ?
-Охин минь, бүгдийг нь нэг ижил хэмжээтэй усанд хийж, гал дээр адилхан буцалгаж, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч чанасны дараа зөөлөрсөн. Өндөг шингэн байсан ч чанасны дараа хэтэрхий хатуу болсон. Харин нэг атга гашуун кофе бүр сайхан амттай болж, буцалж байхдаа ч сайхан үнэртэж байсан. Охин минь чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгарахаараа яадаг вэ? Лууван уу, өндөр үү, кофе юу?

Уншигч та аль нь вэ?

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.