Saturday, July 3, 2010

Хүүхдийн цагаахан сэтгэл

Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахилж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрэн, өглөөнийхөө цайг уугаад бусад өглөөний адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж, нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "Охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа сандмэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Удалгүй замаар явж байгаа охиноо олж харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэв. Ээж нь үүнийг хараад сайн ойлгосонгүй, ихэд гайхан машинтайгаа дөхөж очин "Үр минь, энэ аймар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихад яагаад тэнгэр өөд хараад байгаагаа ээждээ хэлээч" гэв. Тэгэхэд охин "Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна" гэжээ.

3 comments:

  1. wow...uneheer huuhdiin saihan setgel bna....

    ReplyDelete
  2. egduutei iin. uneheer l huuhdiin genen murtluu aguu bodol

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.