Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ. Сурагчид хичээлдээ оров. Нөгөө багш шохой аван самбар дээр томоос том "1"-ийн тоо бичээд:
"Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл" гэв.
Тэгээд ард нь "0" нэмж бичээд:
"Энэ бол амжилт юм. Жинхэнэ хүн чанар л амжилтыг бий болгож чадна."
Дахин нэг "0" нэмж бичээд:
"Энэ бол туршлага. 10 байсныг 100 болгоно."
"0"-үүд цааш үргэлжилсээр ...
Чадвар, сахилга бат, хайр ...
Нэмж бичсэн "0" бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ гэнэт самбарын алчуур аван хамгийн эхэнд байсан "1"-ийн тоог арилгаж орхив. Харин самбар дээр маш олон "0" үлджээ. Багш эцэст нь:
"Хүн чанар байхгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй." гэлээ.
Сурагчид нам гүм болж, багшийнхаа хэлснийг бодсоор...
Сайхан нийтлэл байна. Одооны 10 жилынханд иймэрхүү юм уншуулж байх хэрэгтэй
ReplyDelete