Амьдралыг жонглёр гэж төсөөл. Яагаав, алиалагчдын тав зургаан бөмбөгийг өөдөө шидэн жонглёрддог шиг л.
Эдгээр бөмбөгүүд нь таны ажил, гэр бүл, эрүүл мэнд, анд нөхөд, хайр гэж бодоорой. Бүгдийг нь агаар луу шидээд унагалгүйгээр барьж авах нь хамгийн чухал.
Харин та жонглёрдох явцдаа ажил бол резинен бөмбөг гэдгийг төвөггүй ойлгох болно. Газар унасан ч буцаад ойно гэсэн үг.
Харин үлдсэн дөрөв нь тийм биш. Тэдгээр нь шилэн талстаас бүтсэн эмзэг эдүүд юм. Унагах л юм бол зурагдаж, эмтэрч, заримдаа бүр хагараад юу ч үгүй үйрэх магадлалтай. Эдгээр бөмбөг унавал хэзээ ч хуучин хэвэндээ орж чадахгүй. Үүнийг бид жонглёрдох явцдаа байнга санах хэрэгтэй бөгөөд амьдралд юунд илүү анхаарал халамж тавьж, юуг бусдаас илүү эрхэмлэх ёстойгоо умартахгүй байх нь чухал юм.
Bodoj uzmeer l yum bna
ReplyDelete