Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна. Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос "Том мөнгийг нь авах уу? Жижгийг нь авах уу?" гэж асуухад Жон "Том мөнгийг нь авъя" гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд шоолж инээлдэв.
Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахь байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг харж инээлдэхийн тулд бүтэн жилийн турш ингэв. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд "Чи чинь тэнэг юм уу? Хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх гэж албаар асууж байхад чи асуух тоолонд нь нэг долларыг нь авах юм" гэхэд Жон инээмсэглэн "Анх надаас асуухад нь би хоёр долларыг нь авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, бас би 1233 доллар цуглуулж чадахгүй байх байсан юм" гэж хариулж гэнэ.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.