Thursday, June 10, 2010

Зөгийн бал

Нэг хүний хүүд нь зөгийн бал таардаггүй юмсанжээ. Эмч хүүг зөгийн бал идэж болохгүй гэж хорьсон боловч аав нь хүүгээ хорьж дийлэхгүй байлаа. Хүү зөгийн баланд үнэхээр дуртай учраас аавынхаа үгийг огт тоохгүй байв. Аргаа барсан аав нь тухайн үедээ хамгийн эрдэм мэдлэгтэй гэгдэж байсан хүн дээр очиж учир байдлаа хэлжээ. Нөгөө хүн нь түүнийг сайтар сонсож, ойлгоод "Хүүгээ дөч хоногийн дараа дагуулаад хүрээд ир" гэжээ. Дөч хоногийн дараа хүүгээ дагуулж ирэхэд эрдэмтэн хүн хүүд "Хүү минь, зөгийн бал чамд хортой. Үүнээс хойш зөгийн бал битгий идээрэй. За юу" гэж хэлж гэнэ. Хүү тэр өдрөөс хойш нэг ч удаа амандаа зөгийн бал хүргэсэнгүй. Гайхсан аав эрдэмт хүнээс "Их багш минь, тэртэй тэргүй таныг ганц үг хэлэхэд л хүү минь үгэнд чинь орох байсан юм бол та яагаад дөч хоног хүлээсэн юм бэ?" гэж асуув.

Эрдэмт хүний хариулт тун сургамжтай байлаа. "Чамайг хүүг авчирдаг өдөр би зөгийн бал идсэн байсан. Судсаар минь зөгийн бал гүйж байхад би хүүд "Зөгийн бал идэж болохгүй гэж хэлбэл ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин тэр өдрөөс хойш би дөч хоногийн турш зөгийн бал огт идэхгүй байж байгаад хэлсэн учраас нөлөөлж байгаа юм" гэжээ.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.