Monday, June 7, 2010

Аавууд ба охид



0 насандаа

Аав нь:
"Ямар хөөрхөн юм бэ? Одоо тэгээд энэ бяцхан амьтан минийх гэж үү? Нүд нь минийхтэй адилхан юм."

Охин нь:
"Надаас нүдээ салгахгүй байгаа энэ хүн миний аав бололтой."

Таван насандаа

Аав нь:
"Хонгорхон, хөөрхөн охин минь, аав нь охиндоо юу авч өгөх вэ?"

Охин нь:
"Би аавдаа л хамгийн их хайртай. Аав яагаад ээжтэй унтдаг байна аа? Үргэлж надтай л унтаж байгаасай. Бусдыг битгий хайрлаг."

Арван насандаа

Аав нь:
"Охин минь их дүрсгүй болж байна. Хэнийг ингэж дуурайдаг байна аа?"

Охин нь:
"Би аавдаа хайртай. Том болоод аав шигээ л хүнтэй гэрлэнэ. Аав энэ сар илүү мөнгө өгөх болов уу?"

Арван таван насандаа

Аав нь:
"Ямар ч хурдан том болдог юм бэ? Гэртээ ирэх цаг нь ч гэсэн оройтож эхэллээ. Энэ байдлаар түүнд минь муу зүйл тохиолдож болохоор байна. Тиймээс би түүнд арай өөр хандах хэрэгтэй байх."

Охин нь:
"Ааваас болж найз нартайгаа ч тайван уулзаж чадахгүй юм. Намайг цагдаад байгаа нь дургүйг минь хүргэж байна. Хэзээ нэг эрх чөлөөтэй болох юм бол?"

Хорин насандаа

Аав нь:
"Миний үгийг ердөө ч сонсохгүй юм. Өдөр ирэх тусам надаас холдож байна. Өөрөө мөнгө олж байгаа болохоор миний хэрэг үгүй болж байгаа бололтой. Бид ярилцалгүй хичнээн ч урт хугацаа өнгөрөв. Манайх руу үргэлж эрчүүд ярих юм. Охин минь гэрээсээ явах нь ээ?"

Охин нь:
"Хэлэх үг бүрд минь гомдоод, намайг ердөө ч ойлгохгүй юм. Өмсөж зүүхийг минь хүртэл хориглох юм. Гэрээсээ явж, өөрийн амьдралыг зохиох хэрэгтэй юм шиг байна. Үргэлж жаахан хүүхэд шиг харьцахаас нь залхаж байна."

Хорин таван насандаа

Аав нь:
"Нэг өдөр ийм юм болно гэдгийг мэдээд байсан юм. Харж байна уу, охин минь гэрлэж байна. Тэртээ тэргүй бидний харилцаа хуучин шигээ биш болсон байна. Одоо нөхөр гэж хүн бас гараад ирлээ. Охин минь намайг орхилоо."

Охин нь:
"Ийм өдөр хүртэл муухай царайлах ямар хэрэг байна аа. Нөхрийг минь хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг нь мэдэж байна. Түүний мөрөөдөж байсан хүргэн биш болохоор л тэр байх. Түүнтэй хамт амьдрах гэж байгаа биш дээ."

Гучин насандаа

Аав нь:
"Бид тун цөөн уулзах боллоо. Илүү их уулзаж байхад юу нь болохгүй гэж. Тэгээд ч зээ нараа их санаж байна. Ажил төрлөө зохицуулаад хүрээд ирэхгүй юм даа..."

Охин нь:
"Би аав ээжийгээ нэг их хайхрахгүй байгаа бололтой. Утсаар дуу нь их л сулхан сонсогдож байсан. Амралтын өдөр заавал очно."

Дөчин насандаа

Аав нь:
"Охинд минь миний санаа бодол нэг л таалагдахгүй байна. Түүний бодлоор би их хоцрогдсон бодолтой бололтой. Гэтэл бага байхад нь би түүнд байнга тусалдаг байсан. Мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ үргэлж надаас асуудаг байсан. Одоо бол таалагдахаа больжээ. Дахин хэзээ ч түүнтэй маргалдахгүй ээ."

Охин нь:
"Аав минь өдөр ирэх тусам хүүхэд шиг аашлах юм. Үргэлж л сэтгэлд нь юм таарахгүй юм. Сүүлийн үед эрүүл мэнд нь ч тийм сайн биш байгаа. Ямар нэгэн зүйл тохиолдох вий дээ. Тэртээ тэргүй хүссэн шиг нь сайн хүүхэд байж чадаагүй юм чинь."

Дөчин таван насандаа

Аав нь:
"Охин минь аз жаргалтай гэр бүлтэй болсон нь юун сайн хэрэг вэ? Бүхнийг өөрөө л хийж чадсан. Би охиноороо бахархаж байна."

Охин нь:
"Аавын төлөө сэтгэл зовох юм. Түүнийг алдана гэхээс айж байна. Эмээ ердөө ч уухгүй юм. Бурхан минь, түүнийг надаас бүү аваач."

Тавин насандаа

Аав нь:
"Охин минь, энэ хорвоод аз жаргалтай байгаарай."

Охин нь:
"Аав минь, таныгаа их санаж, үгүйлэх байх даа. Одоо хэнтэйгээ зөвлөж, хэн надад туслах юм бол? Юу ч болсон очсон газраа үргэлж жаргалтай байгаарай. Надтай үргэлж хамт байгаагаа надад мэдрүүлээрэй. Таньгүйгээр яаж амьдарна аа?"

Тавин таван насандаа

Охин нь:
"Таныг явсны дараа би илүү ихийг ойлгож байна. Таныгаа яах гэж зовоов доо? Хэрвээ та намайгаа сонсож байгаа бол охиноо уучлаарай. Тандаа их хайртай шүү охин чинь."

4 comments:

  1. :(
    Aaviigaa sanachihlaaa... :(
    unshaad l shuud nudend nulims tsiilegneed l irlee.
    ih goy ym bainaa.
    aavdaa bi hairtai ♡

    ReplyDelete
  2. Хайртай аав минь.... бүүр саначихлааа :((

    ReplyDelete
  3. bi ch gsn aaviigaa mash ih sanaj bna. eniig bichij bhad nulims tsiilegnej bsan shu. aav mini odoo nadtai hamt bsan ch boloosoi... :(

    ReplyDelete
  4. hun hajuud n baih uedee une tseniig mederdeggui hirnee, holdood yvsan hoino n dandaa haramsah ymdaa, :(

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.