Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй нэг бүсгүй, нөгөө эрэгт нь нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоёр бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байв. Үүр цайхад залуу хайртай бүсгүйгээ үнсээд нөгөө эрэг рүүгээ буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгөрөөжээ. Харин нэгэн шөнө залуу бүсгүйтэйгээ уулзаад буцах болж, бүсгүйгээ үнсэхдээ сайтар ажиглан хараад:
-Чиний нэг нүд юм хардаггүй юм уу? гэв. Бүсгүй залууд хандан:
-Чи минь энэ хэвээрээ л байгаарай. Өнөөдөр гол битгий гатлаарай гэж гуйв. Харин залуу бүсгүйн үгэнд оролгүй гол гатлах гээд живж үхжээ. Учир нь энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байсан бөгөөд зөвхөн агуу хайрынхаа хүчээр голыг гаталж чаддаг байжээ. Харин хайр дуусахад...
hehe.ene chn vnen bhaa te
ReplyDelete