Monday, May 31, 2010

Уруул аяга хоёрын хооронд маш хол зай байдаг

Эрт дээр үед нэгэн нэртэй харгис хаан байжээ. Шинэхэн тариалангийн талбайд усан үзмийн суулгац суулгуулж байжээ. Энэхүү ажлаа хурдан дуусгахын тулд боолуудаа ерөөсөө амруулахгүйгээр ажиллуулж байв. Тэгтэл хөөрхий боолуудын нэг нь ядарч туйлдсандаа шургаж унаад тэсэлгүй харгис хаандаа:
-Эрхэм дээдэс ээ, яагаад ингэж их яаруулаад байгаа юм бэ? Та энэ талбайд суулгасан усан үзмээр хийсэн дарсыг ууж чадахгүй шүү дээ гэж хэлэв. Энэ үед хааны уур хүрч байсан боловч нэг ч үг дуугарсангүй. Дараа нь усан үзмээ хураасныхаа дараа бүх боолуудаа цугларахыг тушаав. Тэгээд тэр тариаландаа ургуулсан усан үзмээр хийсэн дарснаас нэг аягыг хийж авчрахыг тушааж гэнэ. Өмнө нь хаанд дарс ууж чадахгүй гэж хэлж байсан боол ч гэсэн ирсэн байлаа. Хаан аягатай дарсаа бариад
-Алив, одоо надад энэ дарсыг хэзээ ч уухгүй гэдгийг дахиж хэлж чадах уу? гэж асуужээ. Гэтэл өнөөх боол ингэж хариулав.
-Тодорхойгүй шүү дээ, эрхэм дээдэс ээ. Танд ууж чадна гэж хэлж чадахгүй нь. Учир нь уруул аяга хоёрын хооронд маш хол зай байдаг. Энэ хооронд танд юу тохиолдохыг би мэдэхгүй гэжээ.
Боолыг үгээ дөнгөж дуусгаад байж байтал хааны шадар цэргүүдийн нэг орж ирэв. Нэг зэрлэг бодон гахай усан үзмийн талбайд хашааг нь эвдээд орж ирсэн тухай хэлж гэнэ. Хаан гартаа барьсан дарсаа ууж амжилгүй гарч, зэрлэг гахайн орсон талбай руу гүйжээ.
Хаан бодон хоёрын хооронд амь тэмцсэн тулаан эхлэв. Сүүлд нь зэрлэг бодон гахай жад шиг иртэй шүдээрээ хааны гэдсийг хүү татаж, хаан үхэв. Харин аягатай дарс нь ширээн дээр хоцорчээ.
Нэг хормын дараа бидэнд юу тохиолдохыг тааж мэдэхэд хэцүү учир одоо байгаа агшнаа зөв ашиглах хэрэгтэй.

2 comments:

  1. ih goy ymaa.
    blog deer chin baigaa barag l buh short story-g unshsan
    ih goy shuu
    bayrlalaa

    ReplyDelete
  2. haan ni yagaad tseregtei bj ooroo gahaitai tulaldaad yhchij bgan beeeeeeeeeeeee

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.