Залуу Унгар зураач Арпад Себеси тэрбумтан Элмер Келений хөргийг зурахаар болжээ. Зураачийн хувьд энэ нь маш хүнд ажил байлаа. Учир нь тэрбумтан тун харамч эр бөгөөд ердөө л гуравхан янзаар зогсож үзүүлээд, дахиж дүрээ харуулахгүй гэжээ. Ингээд залуу зураач нүдээрээ тогтоохыг хичээн асар их хүч хөдөлмөр гарган зурав. Зураач ийм хүнд нөхцөлд зурсан гэхэд дажгүй зурсандаа баярлан тэрбумтанд зургийг нь үзүүлтэл өөртэй нь адил болоогүй тул харамч эр худалдаж авахаас татгалзжээ. Зураач залуу яах аргаа олохгүй хэсэг тээнэгэлзсэнээ, "Тэгвэл та цаасан дээр 'Энэ хөрөг зураг өөртэй чинь адил болоогүй тул авахаас татгалзав' гэж бичээд гарын үсгээ зурж өгнө үү" гэж хүсэв. Харамч тэрбумтан ч ийм амархан салсандаа баярлан хүссэн бичгийг нь хийж өгчихөөд яваад өгөв.
Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Унгарын урлагийн нийгэмлэг Будапешт хотын уран зургийн галлерейд үзэсгэлэн гаргажээ. Энэ үзэсгэлэн болсноос хойш хүмүүс шуугиж гарав. Тэрбумтны утас нь зогсоо зайгүй хангинаж эхлэв. Харамч эр галлерейд очоод хартал өөрийнх нь хөргийг "Хулгайчийн хөрөг" гэж нэрлээд өлгөсөн байжээ. Тэрбумтан уурлаж, зургийг даруй буулгахыг шаардахад галлерейн захирал зөвшөөрсөнгүй. Тэрбумтан маш их уурлаж, намайг гүтгэн доромжилж, нэр хүндэд минь халдсан учир шүүхэд өгнө гэж сүрдүүлэв. Үүнийг сонссон галлерейн захирал "Та өөрөө энэ хөргийг өөртэй чинь адил болоогүй хэмээн мөнгө өгөхөөс татгалзаж, зураачид нь ийм бичиг өгсөн шүү дээ" гэж хэлэхэд тэрбумтан тэр хөргийг авахаас өөр аргагүй байдалд хүрэв. Гэхдээ тэр хөрөг анхны үнээсээ 10 дахин өндөр үнээр зарагдаж байсан тул ийнхүү хуншгүй авирлаж, хүний хөдөлмөрийг үгүйсгэснийхээ хариуг 10 дахин их үнээр төлсөн байна. Бүх зүйл хариутай байдгийг санаж явах хэрэгтэй.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.