Нэгэн өдөр САЙХАН, МУУХАЙ хоёр голын эрэг дээр тааралджээ. Тэгээд голд сэлэхээр болж, хувцсаа тайлан голд орцгоов.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа МУУХАЙ голын эрэг дээр гарч ирэн САЙХАНы хувцсыг өмсөөд явчихжээ. САЙХАН уснаас гарч ирээд хувцсаа хайгаад олсонгүй. Тэгээд шалдан байхаас ичээд аргагүйн эрхэнд МУУХАЙн хувцсыг өмсөөд явав.
Энэ бол өнөөгийн бодит байдал юм. Хүмүүсийг энэ хоёрыг ялгаж салгаж чаддаггүй. Бид дотоод байдлыг нь харахаас илүү гадаад байдлыг нь эхэлж хардаггүй гэж үү? Гэхдээ МУУХАЙГ нь таньж чаддаг хүмүүс цөөнгүй бий. Хэдийгээр САЙХАН гаднаа муухай харагдсан ч түүний нүднээс сайхныг олж харж болно.
нээрээ үнэн шүү. энэ бол маш үнэн үг.
ReplyDeleteнээрээ энэ ч үнэн шүү. тэр жинхэнэдээ ямар хүн бэ гэдэг чинь хүний дотоод сэтгэл шүү дээ
ReplyDeleteСайхан муухайн ялгаа тун бага байдаг. Гэхдээ миний охин бол хамгийн сайханд нь орно шүү... тээ? хэхэ
ReplyDelete