Sunday, May 30, 2010

Хүнд ба хөнгөн


Амьдралд хүнд, хөнгөн ажлууд их байдаг
Энэ бүгдийг ялгаж салгах хэцүү.

Ярих хэлэх амархан,
Товч бөгөөд тодорхой ярьж, дуугаа хорих хэцүү.

Ухаан заах, эсвэл мунхруулах амархан,
Харин засаж, өөдлүүлэх хэцүү.

Төлөвлөх, эхлэх амархан,
Гэвч дуусгах хэцүү.

Авах амархан,
Өгөх хэцүү.

Өөрийгөө буюу хувиа бодох амархан,
Бусдыг бодож, бусдын төлөө явах хэцүү.

Сонирхох, үзэх амархан,
Харсан бус, мэдсэн хүн болох хэцүү.

Хөрөнгө мөнгөтэй болж, баяжих амархан,
Ариун сэтгэлтэй, үнэнч шударга баян хүн болох хэцүү.

Ядууг хуурч, хөөргөх амархан,
Өлсгөлөнг цатгалан болгох хэцүү.

Тангараглах, амлах амархан,
Хэлсэн үгэндээ эзэн болох хэцүү.

Сонгогдох, дэвших, удирдагч болох амархан,
Сайн мууг ялгаж, шударга байх хэцүү.

Булхай, худал, нүд хуурах, мэхлэх амархан,
Чин сэтгэлээсээ үнэнч байх хэцүү.

Цус урсгах, шархлуулах амархан,
Сэдэрсэн шархыг аниулах хэцүү.

Биеийн амрыг харах, шунах амархан,
Биеэ зовоож, шуналаа хязгаарлах хэцүү.

Гэрлэж, айл гэр болох амархан,
Амар амгалан гэр бүл болох хэцүү.

Төрөх, амьдрах амархан,
Хүн шиг хүн болох, хүн шиг үхэх хэцүү.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.