Thursday, May 6, 2010

Цуурай

Нэгэн хүү аавтайгаа хамт ууланд аялжээ. Гэтэл хүү гэнэт хальтирч унаад өвдсөндөө болон "Ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдов. Хүү хэн нэгэн бас "Ёо ёо" гэж орилохыг сонсоод, өмнө нь ийм зүйлтэй огт таарч байгаагүй тул гайхан
"Чи хэн бэ?" гэж хашхирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
"Чи хэн бэ?"
Хүү бухимдан
"Хулчгар!" гэв.
Хариу бас л ижилхэн:
"Хулчгар" гэж ирэв.
Хүү аавдаа:
"Аав аа, энэ юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна" гэв. Аав нь:
"Миний хүү сонсож бай гээд
"Бүх юм сайхан" гэж хашхирав.
Уулнаас ирэх дуу эргээд
"Бүх юм сайхан" гэв.
Аав нь
"Би чамд хайртай" гэхэд уулнаас ирэх дуу
"Би чамд хайртай" гэлээ.
Хүү сайн ойлгохгүй гайхсан хэвээр байлаа. Аав нь үүнийг хараад "Үүнийг цуурай гэдэг юм. Үнэндээ амьдрал цуурайтай адил. Чиний хэлсэн, хийсэн бүхэн чинь яг тэр хэвээрээ эргээд чам дээр тусна. Амьдрал бол бидний хэлсэн, хийсэн зүйлийн цуурай юм. Амьдралыг муу муухайгаас цэвэрлэж, сайн сайхан байлгахыг хүсэж байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч зөөлөн байгаасай гэж хүсэж байгаа бол эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа бол өөрөө эхлээд бусдыг хайрлах хэрэгтэй. Амьдрал бол чи юуг өгнө, тэр нь чам дээр эргэж ирдэг жамтай" гэж хэлэв.

1 comment:

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.