Хуучин эдлэн газрынхаа байрыг сэргээн засварлахын тулд хөлсөлсөн барилгачин маань ажлынхаа эхний өдрийг их л хэцүүхэн өнгөрөөв. Машиных нь дугуй хагарч, ажлаасаа нэг цаг хоцроод зогссонгүй цахилгаан хөрөө нь эвдрээд харин одоо болохоор хуучин жижиг ачааны машин нь ажиллахаа болиод хэрэглээнээс бүр гарав. Орой түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явахад хажууд минь яг л чулуу шиг хөшчихсөн сууж байлаа. Гэрийнх нь гадаа ирэхэд намайг гэрийнхэнтэйгээ танилцахыг хүсээд гэртээ урив. Гэртээ орохоосоо өмнө урд нь байсан нэг жижиг модны хажууд хэсэг зогсоод хоёр гараа мөчирнийх нь үзүүрт хүргэв.
Гэрийнх нь хаалга онгойход нөгөө эр гараа модноос аваад гэртээ орлоо. Хөрсжиж борлосон царайд нь инээмсэглэл тодрон хоёр бяцхан үрээ аваад эхнэрээ үнсэв. Гэрийнхэнтэй нь танилцсаны дараа намайг гаргаж өгөв. Нөгөө модны хажуугаар өнгөрөхдөө би түүнээс гэртээ орохын өмнө тэр модонд яагаад хүрснийг нь их л сонирхон асуулаа. Тэгэхэд тэрээр:
"Энэ бол миний асуудлын мод. Заримдаа надаас хамаараагүй төвөг их гардаг юм. Харин тэр үед энэ бүхэн эхнэр хүүхдүүдэд минь нөлөөлөх ёсгүй гэж би боддог юм. Тийм болохоор орой болгон энэ модонд түүнийгээ үлдээдэг юм. Тэгээд өглөө гарахдаа модноос асуудлаа авдаг. Харин хамгийн инээдтэй нь юу гэж санана? Маргааш өглөө асуудлаа авахаар ирэхэд асуудал маань тийм ч том биш гэдгийг хардаг юм" гэжээ.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.