Friday, May 7, 2010

Тэд хожсон, гэхдээ яаж?

Хэдэн жилийн өмнө Сеатлын тусгай Олимпт тахир дутуу есөн тамирчин 100 метрийн гүйлтийн уралдаанд оролцохоор гараан дээр бэлэн болсон байв. Гарах дохио өгөхөд бүгд урагшаа зүтгэлээ. Магадгүй бүгд тэр дороо хөдлөөгүй байж болох юм. Гэхдээ ихэнх нь түрүүлэх хүсэлтэй байлаа.

Гараанаас холгүй нэгэн залуу бүдэрч унаад уйлж эхлэв. Нөгөө найман уралдагч түүний уйлахыг сонсоод яарахаа больж, хойшоо харцгаалаа. Бүгд түүний хажууд буцаж ирцгээв. Тэдний дундаас Даун Сендромын өвчтэй охин уйлж байгаа залууг үнсээд "Энэ нь түүнийг зоригжуулах болно" гэж хэллээ.

Дараа нь бүгд бие биеэ сугадан бариа хүртэл хамтдаа алхлаа. Стадионд байсан бүх хүн босч, удтал алга нижигнүүлэн ташицгаав.

Та ер нь хэн нэгэнд туслахаар замаа өөрчилж байсан уу? Алхаагаа удаашруулан хэн нэгнийг сугадаж байв уу?

Тэнд байсан хүмүүс одоо ч гэсэн энэ түүхийг дурсан ярьцгаадаг. Учир нь бидэнд түрүүлэхээс илүү чухал зүйл бий. Удах эсвэл чиглэлээ өөрчилсөн ч гэлээ хамгийн гол нь бусдыг түрүүлэхэд нь бас туслах хэрэгтэйг мартаж болохгүй.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.