Friday, May 14, 2010

...


Суудал тавиагүй хүүд бүү уурла эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч баярлаарай.
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай.
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла ээж ээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай.
Ээж аавынхаа зэмлэлд бүү уурла дүү нар минь
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартсан байх, ойлгоорой.
Мөнгө зээлүүлээгүй найздаа бүү уурла анд минь
Итгэлээ зээлдүүлж болдоггүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай.
Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла залуу минь
Өөрөөс нь илүү бүсгүйтэй учрах боломж өгсөн түүнд баярлаарай.
Оройтож ирсэн хүүдээ бүү уурла аав аа
Магадгүй унааны мөнгөөрөө айлын охинд бэлэг авч өгчихөөд алхаж ирсэн байх.


3 comments:

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.