Monday, May 10, 2010

Их зүйл багаас эхэлнэ

Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Гэнэт тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралджээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэг дээр шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:
-Та тэднийг яагаад далай руу эргүүлж хаяж байгаа юм бэ? гэхэд
-Удахгүй нар мандана. Усны давалгаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:
-Эрэг маш урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нөгөө хүн одуудаас нэгийг авч шидэнгээ:
-Та хар л даа. Түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахин нэг одыг далай руу шидлээ.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.