Sunday, May 30, 2010

Уучлахгүй байхын дарамт

Нэгэн лицей сургуулийн багш сурагчиддаа нэг санал тавив:
-Та нар амьдралын туршлагатай болохыг хүсэж байна уу? Сурагчид хайртай багшийнхаа энэ саналыг ямар ч эсэргүүцэлгүйгээр хүлээн авлаа. Багш:
-Тэгвэл та нар миний хэлснээр хийнэ гэж амла гэхэд хүүхдүүд ч "За" гэв. Багш:
-Тэгвэл маргааш хүн бүр нэг нэг уут бас 5кг төмс авчраарай гэлээ.

Сурагчид даалгаврын учрыг нэг их ойлгосонгүй. Гэхдээ маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр уут болон төмс бэлэн болсон байв. Өөрийг нь гайхсан харцаар ширтэх сурагчиддаа багш:
-За одоо та нар өнөөдрийг хүртэл уучлахыг хүсээгүй хүний тоогоор төмс сонго. Тэгээд тэр хүнийхээ нэрийг төмсөн дээрээ сийлээд уут руугаа хий гэж хэлэв.
Зарим хүүхдүүд уутандаа хоёр гурвыг хийсэн байхад зарим нь уутаа дүүргэсэн байлаа.
Багш өөр лүү нь "Одоо тэгээд яах юм бэ?" гэсэн харж буй сурагчиддаа хоёрдахь тайлбараа хэлэхдээ:
-Одоо та нар нэг долоо хоногийн хугацаанд хаашаа ч явсан энэ ууттай төмсөө хажуудаа авч яваарай. Унтахдаа ч, автобусанд, ангидаа гээд байнга авч явах хэрэгтэй.

Нэг долоо хоног өнгөрлөө. Багшийг ангидаа ормогц сурагчид бөөн гомдол хэлэв.
-Багш аа, энэ хүнд ачааг байнга хажуудаа авч явах үнэхээр хэцүү юм байна.
-Багш аа, төмснүүд ялзарч эхэлсэн. Хүмүүс ч бидэн рүү сонин соних хараад байна.
-Бид маш их ядарч, бас залхаж байна...
Багш инээмсэглэн сурагчиддаа ингэж хэлэв.
-Харж байгаа биз дээ, уучлахгүй байна гэдэг бид өөрсдийгөө л шийтгэж байгаа хэрэг юм шүү дээ. Бид сэтгэлдээ хүнд ачаа үүрч, өөрсдийгөө яллаж байдаг. Уучлахыг нөгөө хүндээ сайн юм хийж байна гэж боддог. Харин уучлах нь хамгийн эхлээд өөртөө хийж буй сайн үйлс юм гэжээ.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.