Нэлээд хэдэн жилийн өмнө нэг зүсэм бялуу задгай 30 мөнгөөр зарагдаж байх үед 10 настай бяцхан охин амттай зүйл худалдаж авахаар кафед оржээ. Зөөгч бүсгүй гүйж ирэн юу захиалахыг нь асуужээ.
-Шоколадтай бялуу ямар үнэтэй вэ?
-50 мөнгө.
Охин халааснаасаа задгай мөнгөнүүдээ гарган тоолж байснаа
-Тэгвэл мөхөөлдөс ямар үнэтэй вэ гэж асуухад зөөгч бүсгүй бага зэрэг тэвчээр алдан
-35 мөнгө гэж хэлээд охиныг шавдуулахын тулд ийш тийш харан, яарч байгаагаа илэрхийлэв. Учир нь тэнд олон хүн үйлчлүүлж байсан учраас зөөгч бяцхан охинд ийнхүү бага зэрэг ундууцжээ. Тэрээр энэ охинд цагаа зарцуулах сонирхолгүй байв. Бяцхан охин
-Эгч ээ, тэгвэл би нэг мөхөөлдөс авъя гэлээ.
Зөөгч бүсгүй бяцхан охины мөхөөлдсийг авчирж өгөөд нөгөө ширээн дээр очиж захиалга авч эхлэв. Бяцхан охин мөхөөлдсөө идэж дуусаад мөнгөө кассанд өгөв. Зөөгч бүсгүй ширээг нь цэвэрлэхээр очоод нүд нь нулимсаар дүүрч, дуугарч ч чадахгүй хэсэг зогсчээ. Учир нь бяцхан охин мөхөөлдөс идсэн аяганыхаа хажууд 15 мөнгө орхиод гарсан байжээ. Бяцхан охины мөнгө шоколадтай бялуу авч хүрэлцэхээр байсан ч үйлчлэгч бүсгүйд цайны мөнгө өгөхийн тулд 35 мөнгөний мөхөөлдөс авч идсэн байжээ.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.