Залуухан бүсгүй ажлаасаа тараад гэртээ харьж явах замдаа нэг машинтай мөргөлджээ. Эмэгтэй уйлж эхлэв. Учир нь түүний машин цоо шинэ байсан болохоор үүнийг нөхөртөө яаж тайлбарлахаа мэдэхгүй байжээ. Нөгөө жолооч бусдыг ойлгодог хүн байсан болохоор асуудлыг нэг их дөвийлгөсөнгүй. Харин хоёулаа машины дугаар ба эзэмшигчийн дугаараа бие биедээ өгөх хэрэгтэйг тайлбарлаж хэлжээ. Бүсгүй бичиг баримт хийсэн дугтуйгаа нээтэл завсраас нь нэгэн цаас унав. Нөхөр нь цаасан дээр дараах зүйлийг бичсэн байлаа.
"Хайрт минь, хэрвээ ямар нэгэн осол гаргавал би машинд биш, чамдаа л их хайртай гэдгийг мартаж болохгүй шүү."
wow!!!!
ReplyDeleteHumuus bid nar ed yumsand heterhii ih sanaaga zowooj amidardag yum bnadaa....
harin ed materialaas iluu bidnii ami gegch zuil hamgiin chuhal gedgiig martaj amidardag...