Нэгэн тосгонд сохор өвгөн амьдардаг байжээ. Тэрээр маш даруу төлөв нэгэн байв. Осолд орсны улмаас хоёр нүд нь хараагүй болсон ажээ. Гэсэн ч тэр ажлаа үргэлжлүүлэн хийж, хэнээс ч тусламж хүсдэггүй байв. Хараатай хүнээс дутахааргүй зах руу ганцаараа явж, нар жаргасны дараа ч гэсэн гартаа дэнлүү барин гадуур явдаг байжээ. Тосгоны хөвгүүд сохор өвгөнийг хараад хөхрөлдөж, юу ч хардаггүй хэрнээ дэнлүү барьж явдаг ямар тэнэг хэрэг вэ хэмээн түүнийг шоглов. Өвгөн маш тайвнаар тэдэнд ийнхүү хэлжээ.
"Хүүхдүүд минь, энэ үнэн. Мэдээж надад дэнлүүний хэрэг байхгүй. Яагаад гэвэл би гэрэл харж чадахгүй шүү дээ. Гэхдээ жирийн хүмүүс ямар ч анхааралгүй байдаг юм. Тэд үргэлж л яарч сандарч явдаг. Тэд урдаа байгаа зүйлийг эсвэл хүмүүсийг анзааралгүй мөргөх нь их. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд л би дэнлүү барьж явдаг юм."
Тосгоны хөвгүүд өвгөний үнэхээр ухаантайг нь хүндэтгэж, мунхаг үйлдэл хийснийхээ төлөө түүнээс уучлалт гуйжээ.
Translated from English by Tsesu
i like it
ReplyDeleteEne owgonii ug uneheer zow bnaaa...Neeree l humuus bid nar eruul bh yum bol yug ch ul toon amidardag..Harin hetsuu zuil tohioldoh ued l owchtoi humuusiin zurh setgeliig oilgodog.....Nono^^
ReplyDelete