Залуу хархүү нэгэн бүсгүйн араас удаан гүйжээ. Бүсгүй тэсэлгүй эргэж хараад:
-Яагаад намайг түрүүнээс хойш дагаад байгаа юм бэ? гэсэнд залуу:
-Би чамд хайртай. Бүр дэндүү их хайртай гэхэд бүсгүй:
-Эгч маань миний араас ирж байгаа. Тэр надаас илүү хөөрхөн. Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч гэжээ.
Залуу эргээд хартал ард нь царай муутай бүсгүй ирж байв. Тэр нөгөө бүсгүйд уурлан:
-Чи яагаад надад худлаа хэлэв? гэхэд бүсгүй хариуд нь:
-Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв? Хэрэв чи үнэхээр надад хайртай бол эргэж харахгүй байх байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.
Hehe...uneheer unen helsen bnshuu.....Uhaalag emegtei bna....Erchuud yostoi sul doroi yumdaa...hahahaha
ReplyDelete