Tuesday, April 6, 2010

Маргааш явах юм чинь


Нэгэн баян айлд хоёр зарцтай байжээ. Нэг өдөр өнөөх баян хоёр зарцаа дуудаад ингэж хэлэв.
"Маргааш та хоёрыг явуулахаар шийдсэн учраас дурсгал болгож өнөөдөр та хоёр сүрлээр олс сүлж. Гэхдээ олсоо урт, нарийхан сүлжвэл сайн" гэжээ.
Үүнийг сонсоод нэг зарц нь эрх чөлөөтэй болгож өгнө гэсэн эзэндээ ихэд баярлан ивээлийг нь жаахан ч гэсэн хариулахсан гэж бодоод бүтэн шөнийн турш олс сүлжжээ.
Харин нөгөө зарцын уур нь хүрч "Явуулах гэж байгаа бол зүгээр л явуулна биз. Эцсийн өдөр хүртэл зараад байхдаа яахав дээ" гэж амандаа үглэн олсоо жаахан сүлжиж байгаад "За за, маргааш явахын хооронд үүнийг хийгээд ч яах билээ" гээд унтаж орхижээ.
Дараагийн өдөр эзэн нь шөнөжингөө олс сүлжсэн хоёр зарцаа агуулах дээрээ дуудав. Тэгээд мөнгөөр дүүрэн агуулахын хаалгаа онгойлгоод ингэж хэлжээ.
"Өнөөдрийг хүртэл манай ажлыг хийх гэж их зовсон учраас та хоёрын ачийг хариулах гэсэн юм. Өчигдөр шөнө сүлжсэн олсоороо энэ мөнгөнөөс чадах хэмжээгээрээ боож аваад яв" гэжээ.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.