Нэгэн дулаахан, нартай өдөр цэцэрлэгт аав нь хүүтэйгээ "хайч, чулуу, даавуу" тоглож байлаа.
-Аав аа, баруун гараараа хайч, чулуу, даавуудаж тоглоё. Хэрвээ би хожвол та надад тоглоом авч өгөөрэй. Харин та ялбал би танд иллэг хийж өгье.
Бяцхан хүү хайч, чулуу, даавууг маш сайн тоглосондоо маш их баярлаж байлаа.
-Хөөх, би ялчихлаа. Энэ удаа хоёулаа пиццагаар мөрийцье.
Тэр хоёр тоглоомоо үргэлжлүүлсэн боловч аав нь нэг ч хожиж чадсангүй. Аав нь хүүгийнхээ баяр хөөртэй байгаа царайг хараад тааламжтайгаар инээмсэглэн
-Одоо хоёулаа тоглохоо болиод тоглоомоо авч, пиццагаа идэхээр явах уу?
Тэр хоёрыг хажууханд нь ажиглан суусан нэгэн өвгөн "Үнэхээр халуун сэтгэлтэй эцэг юм аа" гэж бодоод тэдэн дээр дөхөж очоод
-Хүүтэйгээ ийм халуун сэтгэлээр тоглож байгааг чинь харахад үнэхээр сайхан байна.
Өвгөний хэлсэн үгийн хариуд нөгөө эцэг ингэж хэлжээ.
-Энэ бол миний хүүгийн хамгийн дуртай тоглоом юм аа. Гэхдээ би нэг ч удаа ялж байгаагүй. Яагаад гэвэл хүү маань намайг юу гаргахыг аль хэдийн мэдчихдэг байхгүй юу. Тэр нэг жилийн өмнө ослоос болоод бүх хуруугаа алдчихсан юм. Хэзээ нэгэн цагт тэр ухаан сууж ... хэзээ нэгэн цагт ... тэр цагт ... дахиж хайч, чулуу, даавууг тоглохгүй гэх болно. Тэр өдөр ирэхгүй бол сайхансан. Тэр үед миний сэтгэл үнэхээр их өвдөх байх даа ... гэж хэлжээ.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.