Wednesday, April 7, 2010

Боомт дахь хоёр завь
















Боомтонд хоёр завь байлаа. Нэг нь холын замд гарах гэж буй, нөгөө нь аяллаас дөнгөж ирсэн завь байжээ. Хүмүүс удахгүй хөдлөх гэж буй завь руу баглаа цэцэг болон өнгө өнгийн тууз шидэж байлаа. Гэвч боомтонд орж ирж буй завинд нэг их анхаарлаа хандуулахгүй байв. Энэ байдлыг харсан нэгэн эцэг хүүдээ:
"Хичнээн их усан шуурга, ямар аймшигт аюул хүлээж байгааг мэдэхгүй хэрнээ явах гэж байгаа завийг хараад бүгд л баярлаж байна. Харин холын далайгаас аюулгүй, бүрэн бүтэн ирсэн завийг баярлан угтах нь зөв бус уу? Чи одооноос эхлэн боомтоос хөдөлж буй завийг хараад баярлахаасаа илүү залбирах сэтгэлээр санаа тавиарай. Нөгөө талаар үүргээ биелүүлээд ирж байгаа завьтай таарвал боломжийнхоо хэрээр их ерөөлийг баяртайгаар хэлээрэй" гэжээ.

2 comments:

  1. Завин дээр яваа хүнийг амьдад ч, үхсэнд ч тооцох хэрэггүй гэж үг санаанд орлоо.

    ReplyDelete
  2. ТИТАНИК санаанд орж байна...

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.