Tuesday, April 20, 2010

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санав. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүүн хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайнд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн турш хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан ажээ. Ингээд тэр гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байшингийн доод давхрын хонгилдоо ирэв. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж, дулаан хонуулахаар болж, хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо, мөн өвгөн өөрт нь элэгсэг хандсанд тун их баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхлэн тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч, түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээв. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварсан ажээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

2 comments:

  1. Burmaar tetgeheer , urmaar tetge gej unen shuu neeree

    ReplyDelete
  2. Hund uhaaral belegleh iim saihan blog ajilluulj bgaa Tsesudee bayarlalaa

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.