Thursday, April 15, 2010

Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийнх нь бүх зүйл эмх замбараагүй болсон байхыг харав. Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ. Хоосон хоолны сав, аяга таваг нь талаар нэг тарсан байв. Эхнэрийнх нь машин гаражны хаалганы дэргэд, нэг хаалга нь онгорхой хайш яаш хазгай зогсчээ...
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв. Үүдний хивсний зах нь эвхэрчихсэн, гэрлийн бүрхүүл нь таазнаасаа хөндийрөөд бараг л унах шахаж байлаа. Том өрөөнд зурагтны дуу эцэстээ хүртэл чангарчихсэн хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом, хувцас хунар...
Гал тогооны өрөөнд ортол угаалтуур дотор өглөөний унд уусан аяга таваг нь бохир хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарчихсан ширээний дор хэвтэж байлаа.
Дээд давхар руу гартал шатаар нэг хувцас уначихсан байв.
Залуу энэ бүх байдлыг хараад эхнэрт маань ямар нэг муу юм тохиолдож эсвэл тэр маань хүнд өвдсөн байх гэж бодон хар хурдаараа гүйлээ...
Ингээд унтлагын өрөөндөө орж иртэл эхнэр нь ном уншаад хэвтэж байжээ. Эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув.
Нөгөө залуу "Жирийн өдрүүд шиг л" гэж хариулав. Тэгээд араас нь залгуулан "Өнөөдөр юу болсон юм бэ" гэж асуулаа.
Эхнэр нь дахин инээмсэглээд "Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг шүү дээ. Тэгээд би өнөөдөр энэ асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй" гэж хариулжээ.

1 comment:

  1. Mergen emegtei oron geree tuvkhnuuldeg bol munkhag emegtei uuriin garaar businuuldagtor

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.