Friday, April 16, 2010

Диваажинд төрөх амаргүй

Нэгэн ядуу хөдөөний хүн хорвоог орхижээ. Нүдээ нээгээд хартал диваажингийн үүдэнд зогсож байна гэнэ. Урд талд нь нэг баян зогсож байв. Тэгтэл нэг тэнгэр элч ирээд диваажингийн хаалгыг алтан түлхүүрээр онгойлголоо. Эхлээд нөгөө баян залуу дотогш оров. Тэгтэл диваажингийнхан бөөн баяр хөөр болж байгаа нь сонсогдон, хөгжим дуугарч, бөөн дуу хуураар түүнийг угтаж авлаа. Тэгж байтал дотор чимээгүй болж хаалга дахин онгойход хөдөөний хүн дотогш оров. Нэг тэнгэр элч угтаж аваад "Тавтай морил хөдөөний анд минь" гэж хэлэв.
Тэгэхэд хөдөөний хүн "Нөгөө бөөн дуу чимээ хаачсан бэ? Яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ?" гэж их л сул дуугаар асуув. Тэгээд үргэлжлүүлэн:
"Баян хүнийг ороход дуу дуулж, бүжиг бүжиглэсэн. Би ядуу хүн л дээ, гэхдээ миний ядуу амьдрал дэлхийд үлдчихсэн биз дээ? Диваажинд бүгд адилхан биш билүү" гэхэд тэнгэр элч "Тийм ээ, бүгд адилхан. Гэхдээ анд минь юу гээч, өдөр бүр хэдэн зуун ядуу хүн диваажинд ирдэг юм. Харин баян хүн зуун жилд ганц ирдэг юм" гэж хариулжээ.

1 comment:

  1. Tengeriin khaanchlald bayan khun orkhoos temee zuunii suivcheer orokh n amar gej Ter Gaikhaltai unen kheljee

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.