Thursday, April 22, 2010

Зүрхний сорви

Нэгэн залуу хотынхоо бүх хүнийг цуглуулаад би энэ орчлонд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хүн гэж ярьжээ. Тэнд цугларсан олон түмэн түүний зүрхийг хараад төгс төгөлдөр, ямар ч толбо өө сэвгүй үнэхээр сайхан зүрх байна гэж магтацгааж гэнэ.

Залуу өөрийнхөө зүрхээр бахархан, чанга дуугаар бардамнан сайрхсаар байв. Гэтэл цугласан олны дундаас нэгэн өвгөн гэнэт гарч ирээд "Чиний зүрхийг минийхтэй харьцуулбал чинийх үнэхээр муухай юм байна" гэв. Залуу болон цугласан хүмүүс өвгөнийг зүрхийг харцгаалаа. Гэтэл өвгөний зүрх хүчтэй, чанга цохилж байсан боловч энд тэндгүй сорвитой, ихэнх хэсгийг нь салгаж аваад оронд нь өөр зүрхээр нөхөөс хийж, тэдгээр нь өөр хоорондоо таараагүй учир янз бүрийн сонин хэлбэртэй, өнцөг булан үүсгэн наалдсан байхын зэрэгцээ зарим газартаа гүнзгий ховил үүсч, хоосон зайтай болсон байв. Үүнийг харсан хүмүүс энэ өвгөн өөрийнхөө зүрхийг илүү сайхан гэдгийг яаж батлах гэж байгаа юм бол хэмээн бодоцгоож байлаа.

Залуу түүний зүрхийг хараад "Та надаар тоглож байгаа байлгүй дээ. Минийх ийм төгс төгөлдөр байхад таных харин шарх сорвиор дүүрэн юм байна шүү дээ" гэжээ. "Тийм ээ, чинийх хэдийгээр сайхан харагдаж байгаа боловч би лав чинийхээр солихгүй. Яагаад гэвэл энд байгаа сорви бүхэн миний хүмүүст өгсөн хайр байгаа юм. Би өөрийнхөө зүрхнээс тасдаж аваад хайртай хүмүүстээ өгдөг. Ихэнх хүмүүс миний зүрхний шархыг нөхөх гэж өөрийнхөө зүрхнээс надад өгдөг юм. Хэдийгээр янз бүрийн өнцөг, хэлбэр үүсгэн наалддаг ч гэсэн бидний хоорондоо хайраа хуваалцсан дурсгалт мөчийг санагдуулдаг учраас би зүрхээ маш их нандигнан, эрдэнэ мэт хайрлаж байдаг юм даа. Заримдаа намайг хэн нэгэн хүнд зүрхнээсээ тасдаж өгөхөд нөгөө хүн маань миний шархыг нөхөх зүрх буцааж өгдөггүй учраас эдгээр гүнзгий хоосон ховилууд үүссэн юм. Хайраа өгнө гэдэг заримдаа их эрсдэл дагуулдаг юм шүү дээ. Хэдийгээр энэ хоосон ховилууд маш их өвддөг ч гэсэн хүмүүст өгсөн хайрыг минь үргэлж санагдуулж байдаг. Хэзээ нэгэн цагт хүмүүс буцаж ирээд миний зүрхний хоосон ховилыг бөглөнө гэдэгт бүрэн итгэж явдаг юм даа. Одоо чи жинхэнэ гоо сайхныг мэдэрч авав уу" гэжээ.
Залуу хүүгийн хоёр хацрыг даган нулимс урсаж, чимээгүйхэн уйлж эхлэв. Залуу зүрхнийхээ нэгээхэн хэсгийг тасдан авч, чичирсэн гараараа өвгөнд өглөө. Өвгөн түүнийг нь зүрхэндээ суулгаад хариуд нь өөрийнхөө зүрхнээс тасдан авч залуугийн шархалсан зүрхийг мөн нөхөж өглөө. Тэр нь яв цав тааралгүй, өө сэвтэй, элдэв булан, өнцөг гаргасан байв.

Залуу өөрийнхөө зүрхийг харвал урьдын адил төгс төгөлдөр байсан боловч өвгөний өгсөн хайр түүний зүрхэнд лугшиж байгааг мэдэрлээ.

1 comment:

  1. Тийм ээ зүрхнээсээ нэг хэсгийг зүсэж хэн нэгэнд өгөхөд буцааж зүрхнээсээ өгөх хүн ч байна өгөхгүй хүн ч байна гэхдээ хэзээ нэгэн цагт тэр зүсүүлсэн хэсэг өөр хэн нэгнээс 30, 60, 100 дахин өсөөд ирдэг нь гайхалтай. Амжилт хүсье Цэсү.

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.