Хоёр найз аян зам явахдаа нэг удаа ам муруйснаас болоод нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдөж байсан боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ.
"Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадлаа."
Хоёр найз явсаар цөлийн дунд нэгэн баян бүрдийн дэргэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийдэв. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигдэж эхлэв. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирээд түүнийг намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсныхаа дараа нэг том хадан дээр ингэж бичжээ.
"Миний хамгийн сайн найз намайг аварлаа."
Найзыгаа алгадаж, дараа нь аварсан нөгөө найз нь "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ?" гэж асуухад найз нь
"Хэн нэгэн бидэнд муу зүйл хийвэл бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь салхинд амархан арилах болно. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийвэл чулуун дээр сийлэх хэрэгтэй. Яагаад гэвэл ямар ч салхи түүнийг хийсгэн алга болгохгүй" гэжээ.
"Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Амьдралын хамгийн чухал зүйлийг олоход ганц хором хэрэгтэй бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг юм шүү.
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.