Tuesday, April 27, 2010

Тохиолдол гэж үгүй

Зуны нэгэн өдөр Жош эдлэн газартаа хэдэн галуу авах санаатай галууны аж ахуй руу явжээ. Гэхдээ тэр өдөр явах цагийн хуваарийг нь сайн мэддэг усан онгоцноосоо яагаад ч юм бүү мэд хоцорчихжээ. Тэгээд энэ халуун өдөр дараагийн усан онгоцыг хүлээхийг хүсээгүй учир галуугаа маргааш авахаар шийдээд харихаар буцлаа. Машиндаа суугаад харьж явтал замд нь сүрэг галуу таарчээ. Галууг дагаад явбал эзэнтэй нь уулзаж магадгүй гэж бодоод галуун сүргийг дагалаа. Галуун сүрэг шороон замаар тосгоны зүг явахад Жош ч мөн аяархан тэднийг даган гэлдэрсээр тосгоныг зорив.


Гэтэл нөгөө шороон зам хоёр салаалсан байлаа. Хэсэг галуу баруун талын замаар явахад үлдсэн нь чигээрээ явав. Жош хэсэг тээнэгэлзсэнээ баруун замаар явсан сүргийг дагалаа. Галуун сүрэг явсаар ой модон дотор орж хэсэгхэн төгөл доторх бяцхан модон байшингийн үүдэнд ирж гэнэ. Энэ үед бяцхан байшингийн хаалга нээгдэн нэгэн эмгэн гарч ирж, галуун сүргээ оруулав.

Жош машинаасаа буугаад эмгэнтэй уулзаж хэдэн галуу худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Эмгэн дуугарч чадахгүй хэсэг харж байснаа нулимс дуслуулж эхлэв. Тэгээд "Энэ хэдэн галууг зарах юмсан гэж хичнээн их бодсон гээч. Өвгөн маань хүнд өвчтэй хэдэн сар хэвтэрт байгаа юм. Түүндээ эм авах мөнгө хэрэгтэй байсан учраас галуугаа зарах юмсан гэж хүссэн боловч надад энэ галуунуудыг аваад явах хүч тэнхээ ч алга, зараад өгөх хүн ч байсангүй. Тэгээд шөнөжингөө Бурхандаа уйлан залбирч хоносон юм. Хүү минь, Бурхан чамайг явуулжээ" гэв.

Жош эмгэний галууг хангалттай үнээр худалдаж аваад зогсохгүй маргааш нь эмч авчран өвгөнийг нь үзүүлэн, эм авч өгчээ.

2 comments:

  1. hi. thank you. tohioldol gj ugui gedegt itgej bnaa...

    ReplyDelete
  2. Sanamsargui zuil gej bdaggui.....Uchir n Burhan buh zuiliig tolowloson bdagt l orshino....By Nono^^

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.