Monday, July 12, 2010

Урьдаас дүгнэлт гаргах нь

Доктор Паул Рускин оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв.
"Ийм нэг хүн байна. Ярьж чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй. Заримдаа хэдэн цагийн турш утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр, орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж салгаж таньдаггүй.
Гэхдээ яагаад ч юм бүү мэд нэрийг нь дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн зургаан сарын турш тэр хүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй. Түүний дэргэд үргэлж хэн нэгэн байж асрах хэрэгтэй. 
Өөрөө усанд орж, хоолоо идэж чадахгүй учраас байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гойжуулдаг учраас энгэрээ бохиртуулж байдаг. Тиймээс энгэрт нь даавуу зүүж, үргэлж сольж байх хэрэгтэй.
Бас явж чадахгүй. Нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж, унтдаг. Тэр үед нь хэн нэгэн мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашхиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй хөөрхөн байдаг ч заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн түүнийг аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна."
Доктор Паул Рускин ярьж дуусаад оюутнуудаасаа ийм хүнийг сайн дураараа асрах хүн байгаа эсэхийг асуув.
Оюутнууд бүгдээрээ чадахгүй гэдгээ хэлэв. Харин доктор Паул Рускин ийм нэгэн хүнийг өөрөө сайн дураараа асардаг бөгөөд тун сэтгэл хангалуун байгаагаа тэдэнд хэлжээ. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж зөвлөв. Ингэж хэлэхэд оуютнууд маш их гайхаж байлаа. 
Доктор Паул Рускин тэр хүнийхээ зургийг оюутнууддаа үзүүлэв. Зурган дээр түүний зургаан сартай охин нь байлаа.
Доктор Паул Рускин Америкийн Анагаахын Холбооны сэтгүүлд гаргасан нийтлэлдээ хүн хүнээ сайн сонсдоггүйгээс, мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог хэмээн дурджээ.




No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.